Өчигдөр ОХУ, Японы ГХ-ийн сайд Сергей Лавров, Коитиро Гэмба нар Японы ерөнхий сайд Ёсихико Нодагийн энэ оныг дуустал Москвад хийх айлчлалын бэлтгэлийг авч үзэж хэлэлцлээ. Эдгээр хоёр улсын сайд нар Нью-Йоркод НҮБ-ын ЕА-н 67-р чуулганы хүрээнд уулзсан тухай Оросын гадаад улс төрийн тусгай газраас мэдээлжээ. 9-р сард Владиовостокод ОХУ-ын ерөнхийлөгч, Японы ерөнхий сайд хоёрын тохиролцсон зүйлийг хэрэгжүүлэх идэвхтэй хүчин чармайлтаа үргэлжүүлэх нь чухлыг тэд онцлов. Тэд хоёр талын хэлхээ холбоог иж бүрэн хөгжүүлэхээр тохиролцсон билээ. Лавров, Гэмба хоёр янз бүрийн түвшинд ажлын нягт харилцаа холбоотой байх бодолтой байна.