НҮБ ба Арабын улсуудын холбооны Сирийн асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Лахдар Брахими Москватай цаашид харилцаа холбоотой байхыг сонирхож байна. Өчигдөр Нью-Йоркод тэрээр НҮБ-ын ЕА-н чуулганы хүрээнд Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровтай уулзаж энэ тухай мэдэгдлээ. Онц эрхт төлөөлөгчийг хүлээж авахад Москва хэзээ ч бэлэн байгааг Лавров батлан илэрхийлэв. Ойрын өдрүүдэд арабын дипломат ажилтан Сири улсыг хямралт байдлаас гаргах замыг эрж, Орос Хятад хоёрыг оролцуулан хэдэн улсад айлчлах төлөвлөгөөтэй байна. Сирийн мөргөлдөөнийг зохицуулах бүрэн төгс төлөвлөгөө надад одоогоор алга. Гэвч зохицуулах замын талаар хэдэн санал бий гэж Брахими тэмдэглэн хэллээ. Зохицуулах хөтөлбөрийг зохиохдоо НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннаны зургаан зүйл анги бүхий төлөвлөгөөг удирдлага болгоно гэж Алжирын дипломат ажилтан онцлов. Түүнчлэн Брахими 6-р сарын 30-нд Женевэд хийсэн уулзалтаар батласан «Үйл ажиллагаа явуулах хэсгийн» сирийн асуудлаархи албан мэдээг үндэслэх юм.