Өнөөдөр Оросын баруун хэсэгт орших Тверь мужид Калинины АЦС-ын 4 дэх блокыг аж үйлдвэрийн ашиглалтад оруулав. Калинины АЦС Москвагаас 350 км зайтай Тверь мужийн хойд нутагт оршдог. Энэ станц Оросын төв нутгийн томоохон цахилгаан энерги үйлдвэрлэгч болсон. Тус тус 1 гегаваттын хүчин чадалтай АЦС-ын эхний хоёр блокыг 1984, 1986 онд барьсан юм. «Росатомын» ерөнхий захирал Сергей Кириенко эрчим хүчний блок барьж дууссантай холбогдуулан ёслолд оролцогчдод мэнд хүргэв. Сүүлийн жилүүдэд салбар их замыг туулсан гэж тэрээр тэмдэглэв. Орост атомын энергийг хөгжүүлэх хөтөлбөрийн дагуу атомын энергийн шинэ 28-36 блок барих тухай Кириенко мэдээллээ. Шинэ реакторууд жагсаалтаас гаргах хуучныг орлох юм. Түүнээс гадна эдүгээ Орост атомын энергийн үйлдвэрлэл 16,5 хувь эзлэж байхад хэтдээ 25 хувьд хүрэхийг Кириенко тэмдэглэн хэллээ.