Хөгжиж байгаа орнуудын өрийг цайруулах нь улс төрийн дивидент авчирч өгч байгаа ба ОУ-ын эдийн засгийн ашиг сонирхолд нийцэж байгаа юм. Сангийн яамны сайд Антон Силуанов Төрийн Дум дээр үг хэлэхдээ ингэж мэдэгдлээ. Саяхан БНАСАУ-ын өрийг зохицуулах зөвшилцөөнд гарын үсэг зурсантай энэ нь холбоотой гэж шинжээчид үзэж байна.

Сангийн сайд депутатуудын асуултанд хариулахдаа найдваргүй болсон өрийг цайруулах нь иймэрхүү орнуудыг дэмжиж байдаг улсуудын эгнээнд ОУ-ыг оруулж Донор орны түвшинд хүргэж байгаа гэж тайлбарласан байна. Өр цайруулах асуудал нь хэд хэдэн тохиолдолд ашигтай байдаг, учир нь ОУ-ын эдийн засгийн ашиг сонирхолд ашигтай нөхцлийг бүрдүүлж өгч байгаа юм. Үүнээс гадна олонх тохиолдолд өрийг цайруулснаараа ОУ-ын нэр хүнд өртэй улсуудын дунд өсөн нэмэгдэж байгаа юм. Хоёр талын харилцааны ямарч асуудлыг хөндлөө гэсэн хоёр тал өөрийн эрхгүй эргэн харж байсан тэр саад тотгор арилж байгаа гэсэн үг.

Хойд солонгосын өрийн асуудал олон жил Москва, Пхеньяний харилцааны шийдэгдэхгүй асуудлуудын нэг байсан юм. БНАСАУ-д эдийн засгийн дотоодын хямрал гүнзгийрсний улмаас 90-ээд оны эхнээс гадаад өрийн төлбөрийн асуудал бүрмөсөн зогссон юм. Энэ асуудлаар талууд хэлэлцээр хийдэг байсан боловч ямарч үр дүнд хүрдэггүй байсан юм. Пхеньян эхлээд энэ өрийг огт үгүйсгэдэг байлаа.

Дараа нь “дэлхийн социализмын алс дорнодын манлайн бэхлэлтийг хамгаалах” үүргээ БНАСАУ биелүүлсний улмаас энэ өр үүссэн учир төлөх ёсгүй гэж үзэж байлаа. Өнгөрсөн жилүүдэд торгуулийн төлбөр, хүүгээ төлөхгүй хугацаа алдах зэрэг шалтгаануудаас болж БНАСАУ-ын өр эрс нэмэгдсэн юм. Олон улсын санхүүгийн институтуудын төлөөлөгчдийн өрийн талаарх хэлэлцээрүүдэд оролцохоос Пхеньян улс төрийн үүднээс татгалздаг байсан юм.

Өнгөрсөн жил Хойд Солонгос улсын тэргүүн Ким Чен Ир ОУ-д айлчилсан явдал хэлэлцээрийн явцад дэвшил гаргасан юм. Өрийн ихэнх хэсгийг цайруулж, үлдсэн хэсгийг “тусламжаар өрийг солих” гэсэн схемээр дарахаар тохиролцсон юм. Өөрөөр хэлвэл БНАСАУ-д хэрэгжүүлэх төсөлд хөрөнгө оруулахад ОУ давуу талтай байх эрхийг авсан гэсэн үг юм.

ОУ-ын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Константин Асмоловын үзэж байгаагаар ОУ-ын оролцоотойгоор барихаар төлөвлөж байгаа солонгосыг дамжсан хоолойн төслийн асуудал маш тодорхой болж байгаа юм.

«Солонгосыг дамжсан нефтийн хоолой тавихад Умардынхан томоотой байна гэсэн амлалтыг өрөөр сольж байгаа юм. Хэзээ ч авч чадахгүй байсан өрийн тухай бодлоосоо бид салахад бэлэн байсан, гэхдээ энэ алхамыг Хойд Солонгос улстай харилцах харилцаандаа дэвшил гаргах замаар шийдэж чадлаа. Түүнээс гадна энэ нь олон улсын хамтын нийгэмлэгт сайхан жишээ болно» гэж Константин Асмолов хэллээ.

Москва Хойд Солонгосын 9 тэрбум орчим долларын өрийг цайруулсан юм. Үлдсэн өрийг хүмүүнлэгийн чанартай төслүүд болон эрчим хүчний хүрээнд ашиглаж болно гэж хэлэлцээрт заасан байна. Ийм тусламжийг Пхеньянд хэн ч хэзээ ч санал болгож байгаагүй юм. Ийм учраас солонгос хоорондын зохицуулалтын явцад оролцогчийн хувьд ОУ Солонгосын хойг дээр хариуцлагатай бодлого явуулж байгаа гэдгээ харуулж чадлаа.

БНАСАУ-ыг бүтцийн хувьд өөрчлөн байгуулах зорилгыг Москва өмнөө тавиагүй гэдгийг дахин харуулж, Пхеньянтай нэг түвшинд харилцаж эдийн засгийн хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй гэдгийг бусдад харууллаа. Тэр тусмаа тус улсын залуу удирдагч Ким Чен Ын эдийн засгийн бологоомжтой бодлого явуулж, улс орноо гүн хямралаас гаргахыг хүсэж байгаа үед энэ нь маш чухал юм.