Оросын засгийн газар 2013-2015 оны төсвийн төслийг Улсын думд хэлэлцүүлэхээр оруулах гэж байна. Баримт бичиг ширүүн санал шүүмжлэлийг үүсгэв. Ерөнхийлөгч Владимир Путин төсвийн төслийг эрс шүүмжлэв.

Ерөнхийлөгч төсвийн чухам ямар зүйл ангийг шүүмжлсэн бэ? Сангийн яамны сайтад нийтлэсэн төсвийн төслөөс харахад батлан хамгаалах ба нийгмийн зарим салбарын зардал нэлээд нэмэгдэнэ. Мөн үндэсний эдийн засаг, орон сууц нийтийн аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, соёлд төсөвлөх хөрөнгийг багасгах юм. Энэ нь ерөнхийлөгчээс засгийн газарт өгсөн даалгаварт харшлаж байна.

Түшмэд зөвхөн зардлыг нэмэгдүүлэх зорилтыг төсвийн алдагдлыг нэмэгдүүлэх замаар харьцангүй амархан биелүүлэх байсан. «Номос-Банк» магадлан шинжлэх газрын захирал Кирилл Тремасов хэлэхдээ

"Миний бодоход ирэх оны төсвөөс илүү 500 тэрбумыг амархан олж болно.Төлөвлөсөн 21 тэрбум долларын ДНБ-ний 0,8 хувьтай тэнцэх алдагдал тийм их биш байна. Бүр 7-р сард төсвийн алдагдлыг 992 тэрбум доллар буюу ДНБ-ний 1,5 хувиар бодож байсан. Миний бодоход оросын эдийн засгийн хувьд 1-2 хувийн алдагдал дажгүй» гэв.

Гэвч зардлын нэмэгдлийг төсвийн алдагдлыг нэмэгдүүлэх биш багасгахтай хослуулах ёстой. 2015 он гэхэд төсөв алдагдалгүй болох ёстой гэж Оросын төрийн тэргүүн үзэж байна. Төсвийн зардлыг нэлээд нэмэгдүүлсэн нөхцөлд жилд эдийн засгийн өсөлтийг 4-5 хувь болговол ийм үр дүнд хүрч мэднэ. Гэвч түрүүчийн хэдэн жилд эдийн засгийн хөгжилд шижим түлхэц үзүүлсэн түүхий эдийн экспорт ийм нөлөө үзүүлэхээ больж байна.

Гаднын тухайн байдал ч Орос улсад зохисгүй нөлөөлж байна. Дэлхийн тэргүүлэх эдийн засгуудын өсөл саатсныг шинжээчид тэмдэглэв. 2008 оны хямралын үед өсөлтийн гол зутгуур болсон хятадын эдийн засгийн өсөлт ч буурав. ФБК компанийн стратегийн магадлан шинжлэх газрын захирал Игорь Николаев хэлэхдээ

«Дэлхийн эдийн засаг уналтад орж байна. Манай эдийн засгийн хөгжил бас саатсныг 8-р сарын үзүүлэлтүүд харуулав. Оны эцэс гэхэд эдийн засгийн өсөлт зогсов. Зогсонги байдалд орвол ирэх онд 4 хувийн өсөлтийг яаж хангах вэ» гэв.

Хямралын эсрэг Нөөцийн санг ч ширүүн маргаан үүсгэж ирсэн. Нефтийн экспортын орлогоор санг бүрдүүлж байна. Эдгээр хөрөнгийг эдийн засгийн бүтцийг өөрчлөн байгуулахад ашиглах нь зайлшгүй чухал гэж зарим эдийн засагч хямралын өмнө ч, одоо ч үзэж байна. Энэ нь төсвийн асуудлын нэлээд амар шийдвэр хэмээн ФБК компанийн төлөөлөгч Игорь Николаев үзэж байна. Тэрээр цааш нь хэлэхдээ

«Энэ хувилбар үндэсний эдийн засгийн ямар нэг зардлыг хэвээр байлгах, зөв зохистой ашиглавал хямралтай хийх тэмцэлд туслах боломж олгоно» гэв.

Төсвийн асуудлыг шийдвэрлэх нөөц байна гэж түшмэд одоогоор үзэж байна. Баримт бичгийг Улсын думд хэлэлцсний үр дүнд шийдвэр тод томруун болно.