НҮБ ба Арабын улсуудын холбооны Сирийн асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Лахдар Брахими Москва, Бээжинд хүрэлцэн очих тухай АЗ-ийн хуралдааны дараа НҮБ-ын төв байранд мэдээлжээ. Сирийн байдал хурцдаж байна. Хямралыг зохицуулахад чиглэгдсэн олон улсын хүчин чармайлт мухардмал байдалд орсон гэж тэрээр хуралдаан дээр хэлжээ.

Лахдар Брахими дэмжлэг авахаар Москва, Бээжин хоёрт очно. Урьд ийм элч төлөөлөгч байсан Кофи Аннан мөн адил зорилгоор эдгээр хоёр улсын нийслэлүүдэд айлчласан билээ.Орос, Хятад улсууд НҮБ-ын АЗ-ийн тогтоолын төсөлд гурван удаа хориг тавьсан юм. Эдгээр тогтоолоор Дамаскын эсрэг эдийн засгийн хориг тогтоож, сирийн сөрөг хүчинд дэмжлэг үзүүлж, Башар Асадыг огцоруулахыг өрнөдийнхөн уриалсан билээ.

Эдүгээ Лахдар Брахимын гол зорилгын нэг сирийн асуудлаар НҮБ-ын АЗ бутарч байгааг эцэслүүлэхэд оршино. Энэ агуулгаар Москва, Бээжинд хийх айлчлал бусад улсын нийслэлд хийх хэлэлцээнд нь нэмэлт дэмжлэг үзүүлнэ гэж улс төр судлаач Нэлли Кушкова хэлээд

«Сирид хүч хэрэглэх ажиллагааг зогсоож, талуудыг хэлэлцээ хийж эхлэхэд албадах ямар нэг дундыг баримтласан байр суурь баримтлахыг Брахими оролдож байна. Ийм байр суурь Орос, Хятад хоёрын байр сууринд нэлээд ойрхон байна. Талууд ямар ч урьдчилсан болзол тавилгүй хэлэлцээ хийж, хүч хэрэглэх ажиллагааг зогсоох ёстой гэж эдгээр хоёр улс үзэж байна. Брахими дэмжлэг авч, Орос, Хятад хоёр улсын байр суурь хоёр тал зэвсэг гаднаас авалгүй хямралыг эв зүйгээр зохицуулахад оршиж байгаад үнэмших бодолтой байна» гэв.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын элч төлөөлөгч Дамаск ба сөрөг хүчнийг улс төрийн хэлэлцээ хийхэд албадахад чухал үүрэг гүйцэтгэж чадна гэж Москва мэдүүлэв. Сирийн сөрөг хүчин сирийн байдлыг эргэцүүлэн бодож эхлэсэн гэж Оросын ГХЯ-ны Ойрхи Дорнодын чиглэлийг хариуцсан Геннадий Гатилов үзэж байна. Дипломат ажилтны хэлснээр улс оронд гарах өөрчлөлтийг гаднаас тулгаж үл болохыг Башар Асадтай байлдан дайтаж байгаа хүчин ойлгосон. Ийм ойлголтыг Дамаскын албан ёсны удирдлага ба сөрөг хүчний улс төрийн яриа хэлэлцээ болгон хувиргах хэрэгтэй.

Оросын дипломат ажилтан Сирийн сөрөг хүчний бага хурлын дараа дээрх саналаа илэрхийлэв. Асадыг сөрөн зогсож байгаа 15 намын төлөөлөгчид сирийн нийслэлд болсон бага хуралд оролцов. Хэдэн улс түүний дотор Орос, Хятад, Ираны төлөөлөгчид уулзалтад зочноор байлцав. Бага хурлыг бэлтгэхэд идэвхтэй оролцсон «Коммунист ажилчны намын» удирдагчийн нэг Фатех Жамус «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгч хэлэлцүүлгийн үр дүнг хөндөн ярихдаа

«Бидний гол зорилго сирийн ард түмнийг сум, дэлбэрэлт, цуст ажиллагаанаас ангижруулах, мөргөлдөөнийг зохицуулах арга барилыг олоход оршсон. Бид Иракад «дарангуйлагчийг түлхэн унагах» төлөвлөгөө эвдрэл сүйрэл, эмх замбараагүй байдалд оруулах уршигтай болсныг санаж байна.

Сирийн засгийн газар байдлыг ийнхүү даамжруулахаас сэрэмжлэхийг аль болохоор оролдож байна. Гэвч гаднын оролцоог хүлцэж болохгүй. Сирид зэвсэг хэрэглэх замаар асуудлыг шийдвэрлэж чадахгүй. Төлөвлөгөө байвал хэлэлцэж болно. Дотоодын сөрөг хүчний төлөөлөгчид бид хямралыг эв зүйгээр зохицуулахын төлөө байна» гэв.

Оросын ГХЯ-аас мэдэгдсэнчилэн Москва бага хурлыг санаачлагчид ба бага хурлын ажлын байгууллагуудтай харилцаа холбоотой байх болно. Тэр тусмаа хэлэлцүүлэгт идэвхтэй оролцогчид Москвад ирж, байр сууриа сирийн хямралын зохицуулалтад хандах оросын хандлагтай харшуулж үзсэн юм.