Оросын хөдөө аж ахуйн техник Монгол улсад ихээхэн нэр хүндтэй байна. Дэлхийн хөдөө аж ахуйн техник үйлдвэрлэдэг томоохон таван үйлдвэрийн тоонд ордог оросын “Ростсельмаш” компани үр тариа хураадаг шинэ “Вектор-420” комбайнаа Монгол улсад нийлүүлж эхэллээ. Эхний хоёр комбайн Дархан хотын хүлээн авах станцид ирээд байна. Энэ комбайнуудыг Дорнод аймгийн газар тариалангийн “Эрхэт үйлс” компани худалдаж авсан байна. “Ростсельмаш” компанийн бүс нутгийн хөгжлийн асуудал хариуцсан захирал Алексей Коломойцев энэ комбайнуудаа Донын Ростов хотоос хүргэж ирсэн байна.

“Вектор-420” комбайн бол оросын газар тариалангийн хүнд нөхцөлтэй нутгуудад ажиллаж чадахаа харуулсан найдвартай машин юм. Өнгөрсөн жилийн хавар Улаанбаатар хотод болсон “Агротех Монголия” хөдөө аж ахуйн үзэслгэлэн дээр энэ загвар муугүй ирээдүйтэй гэдгээ харуулсан юм. Үзэсгэлэнд оролцогчид энэ комбайныг ихэд сонирхож байсан» гэж Алексей Коломойцев ярилаа.

“Ростсельмаш” компани бол монголын зах зээл дээр шинлэг эд биш юм. Тус улсад үр тариа хураадаг 1000 орчим нэгж техник байдаг ба түүний 60% нь ростовын үйлдвэрт үйлдвэрлэсэн техникүүд юм.

«Манай үйлдвэрийн машинуудыг Монгол улсад зөвлөлтийн үед 80-аад оноос нийлүүлж эхэлсэн юм. Монгол улсад тариа хураадаг манай хамгийн алдартай техник бол “Нива” комбайн байсан юм.Эдгээр комбайнууд нь 90-ээд онд үйлдвэрлэгдсэн юм. 2009 онд “Нива” комбайнуудыг 40 ширхэгийг нийлүүлсэн нь хамгийн том нийлүүлэлт болсон юм. Монголын газар тариалагчдын үзэж байгаар оросын комбайнууд үнэхээр сайн ажилладаг юм» гэж Алексей Коломойцев хэллээ.

Монгол улсын газар тариалангийн хүнд нөхцөл маш богино хугацаанд тариа хураахад тохируулан үйлдвэрлэх чадварыг нь байнга дээшлүүлэх шаардлагатай байдаг юм. Манай “Ростсельмаш” компанийн “Вектор-240” комбайн бол яг энэ шаардлагад нийцсэн машин юм. Монголын зах зээл дээр манай комбайнд өрсөлдөгч байхгүй гэж Алексей Коломойцев тэмдэглээд

«Хөдөө аж ахуйн техникийг мөн Хятадаас Монгол улсад нийлүүлж байгаа юм. Эдгээр техникүүд манай “Нива”-тай өрсөлдөж магадгүй. Харин манай “Вектор”-тэй өрсөлдөж чадахгүй. “Вектор” бол онцгой ангилалын машин юм. Бүх үзүүлэлтээрээ хятадын машинаас хэдэн зуу дахин давуу юм. Түүний үйлдвэрлэх хүчин чадал их, ашиг нь өндөр юм. Одоо Монгол улсад олноороо ажиллаж байгаа хятадын “Фотон” комбайн манай комбайны хаана нь ч хүрэхгүй» гэлээ.

Хөдөө аж ахуйн техник худалдаж авах улсын тендертээ Монгол улс 2013 оноос өөрчлөлт оруулж байгаа. Газар тариалан эрхлэгчид өөрийн техникийн паркаа өөрчлөхдөө тариа хураах техникээ өөрсдөө сонгож авах болно. “Вектор” комбайн болон “Ростсельмаш” компанийн бусад техникийг Монгол улсын зах зээл дээр сайхан ирээдүй хүлээж байна.