Оросын Ивановская муж дахь Тейковская дивиз шинэ «Тополь-М», «Ярс» цогцолборуудар  бүрэн зэвсэглэгдсэн анхны дивиз боллоо. Дараа нь «Ярс» цогцолбороор Оросын стратегийн зэвсгийн өөр хэдэн анги салбарыг зэвсэглэнэ.

Хонгилд байрлуулах «Тополь-М» цогцолборыг 1997 онд бөөнөөр үйлдвэрлэж эхлэсэн. «Тополь-М» болон сууринд нь зохион бүтээсэн «Ярс» цогцолбор Оросын стратегийн зэвсгийн байлдааны сүр хүчний үндэс болно гэж үзсэн юм. Эдгээр цогцолбор л хэтийн төлөвтэй гэж дүгнэжээ. 1980-ад онд хонгилоос хөөргөх төхөөрөгж боловсронгуй дээд зэргийн хамгаалалттай ба хонгил доторхи пуужинг цөмийн дэлбэрэлтээс ч хамгаалах чадвартай болсон ч нарийн тусгалтай зэвсэг хонгил дээр онож тусахаас баталгаатай хамгаалаж чадахгүй байв. Чухам 90-д онд нарийн тусгалтай зэвсэг өргөн хэрэглэж эхлэсэн.

«Тополь-М» пуужин ганц цэнэгтэй байсан учир хохирол зайлшгүй учруулах баталгаагүй байв. Ялангуяа хожмын дайсан гэгчээс урьтаж цохилт өгч, цохилтоос хойш бүрэн бүтэн үлдэх зөөгчийг амдах ПДХ системийг ажиллуулсан нөхцөлд тийм байдалд орно гэж таамаглсан билээ. Иймээс байлдааны дөрвөн блок бүхий «Ярс» цогцолборыг зохион бүтээжээ. Түүнийг ПДХ системийн цогц хэрэгсэлтэй хослуулвал зохих байг бүрмөсөн сөнөөж мэднэ

Тейковская дивизийн хоёр хороог «Тополь-М», өөр хоёры нь «Ярс» цогцолбороор зэвэсэглэжээ. Тус дивизи шинэ системээр бүрэн зэвсэглэгдсэн анхны анги нэгтгэл болжээ. 36 хөөргөх төхөөрөгж, байлдааны 70 гаруй блок нь олон арван сая хүнийг устгахад хүрэлцээтэй сүр хүчтэй юм. Гэвч өнөөгийн нөхцөлд хичнээн олон хүнийг хэлмэгдүүлж хохироохдоо биш Стратегийн зэвсгийн чадавхийн бэлэн байдал, хамгаалал чухал болсон.

Барак Обама, Дмитрий Медведев нарын гарын үсэг зурсан СДЗ-ийн тухай 3 дахь гэрээгээр шинэ ангилалын цогцолбор байрлуулах, ажиллуулах хязгаарлалтыг хүчингүй болгосноос хойш эдгээр цогцолбор нэн чухал ач холбогдолтой болсон. Уужим нутгийн чухам ямар цэгээс пуужин хөөргөхийг урьдчилан мэдэх аргагүй. Энэ нь түүнийг цагт нь илрүүлж амдан сөнөөх ажиллагааг хүндрүүлэв. Иймээс шинэ ангилалын цогцолбор найдвартай хамгаалах хэрэгсэл болсон юм.

Ойрын 10 жилд «Ярс» стратегийн зэвсгийн бүрэлдэхүүнд зөвлөлтийн үйлдвэрлэлийн «Тополь» цогцолборыг бүрэн солих ёстой. Энэ зорилтыг биелүүлвэл АНУ-ын ПДХ системийг өргөн байрлуулах нөхцөлд стратегийн зэвсгийн байлдааны чадварыг хангах минимум хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Максимум хөтөлбөр стратегийн цөмийн хүчинд төсөвлөх хөрөнгийн хэмжээ болон өөр хүчин зүйлээс шалтгаална.

Эдүгээ агаар сансрын батлан хамгаалах симтемээр найдвартай хамгаалагдсан районыг бий болгох тухай өгүүлж байна. Энд байгаа пуужингийн цогцолборыг гэнэт урьтаж цохилт өгөхөөс хамгаалах хэрэгтэй. Ийм хандлага хожмын ямар ч түрэмгийлэгчийг баталгаатай устгах боломж олгох юм. Энэ нь дайн дэгдээхээс сэргийлэн сэрэмжлэх арга хэрэгсэл болсныг хүйтэн дайны хагас зуун жилийн түүх харуулж байна.