Сочи хотод болох 2014 оны өвлийн Олимпын наадмын уриа нь оросоор “Жаркие. Зимние. Твои”, англиар “Hot, Cool, Yours” гэсэн байна. Би бээр монголоор “Халуухан, Өвлийнх, Чинийх” гэж чадан ядан орчууллаа. Тус наадмын зохион байгуулах хорооны тэргүүн Дмитрий Чернышенко өнөөдөр энэ уриаг албан ёсоор зарлалаа. “Энэ гурван үгэнд орос зан төрх, орос орны олон янзын байгалын төрх багтаж байгаа ба яруу тод, орчин цагын төрхийг бас билигдэж байгаа юм гэж” тэр ярьсан байна. Эхний үг нь спортын хор шарны оргил болон наадам болох газар, хоёр дахь үг нь дэлхийхэн ОУ-ыг дүрсэлдэг жилийн улиралын нэр, гурав дахь үг нь холыг ойртуулах, наадамд оролцогчдын сэтгэл хөдлөл зэргийг агуулж байгаа юм. Өнөөдрийн байдлаар сочийн Олимп нээгдэх хүртэл яг 500 өдөр үлдээд байна.