ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров өнөөдөр Казан хотноо нээгдэх оросын дорно дахиныг судлагчдын У111 их хуралд оролцогчид ба зочдод мэндчилгээ явуулав. Дэлхийд өргөн цар хүрээтэй хувьсал явагдаж байгаа нөхцөлд шинжилгээ судалгаа чухал ач холбогдолтой гэж сайд тэмдэглэжээ

«Түүхийн хөгжлийн шилжилтийн үед араб дахин ба өөр бүс нутагт өргөн цар хүрээтэй хувьсал явагдаж байгаа нөхцөлд эрдэм шинжилгээний ба магадлан шинжлэх үйл ажиллагаа үнэлж барашгүй ач холбогдолтой болсон. Зөвлөтөөс хойшхи орон зайд шинжлэх ухааны бүлгийнхний хэлхээ холбоо Евразийн дорно дахиныг судлагчдын эрдэм шинжилгээний асаамблейг зохин байгуулахад шижим түлхэц үзүүлнэ» гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн тэмдэглэжээ.

Оросын дорно дахины судлал дэлхийд тэргүүлэх байр эзлэж байгааг Сергей Лавров онцлов. « Оросын үе үеийн эрдэмтдийн уран бүтээл дорнодын орнуудын тухай бидний мэдлэгийг арвижуулж, олон улсын шинжлэх ухааны бүлгийнхний дотор зүй ёсоор үнэлэгдсэн» гэж Оросын ГХ-ийн сайд мэдэгджээ.

« Олон зүг чиглэл, прагматик үзэл, ил тод байдал болон харилцан ашигтай хамтын ажиллагааг түншүүдтэйгээ хөгжүүлэхэд бэлэн байгаа нь Оросын гадаад бодлогын тулгуур зарчим болсонд сайд анхаарлыг хандуулав. Эдгээр зарчмыг хатуу тууштай баримтлан хэрэгжүүлэх нь дорнодын орнуудтай дэлхийн ба бүс нутгийн хэмжээнд энх тайван, тогтвортой аюулгүй байдлыг бэхжүүлэх, итгэлцэл, ойлголцолын уур амьсгалыг бүрдүүлэх, соёл иргэншил, шашин хоорондын яриа хэлэлцээг урагш ахиулах үүднээс хоёр ба олон талт найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх баталгаа мөн» гэж Сергей Лавров тэмдэглэжээ.

Оросын ШУА болон Казанийн холбооны их сургуулиас оросын дорно дахиныг судлагчдын их хурлыг зохион байгуулав. 205 жилийн ойгоо тэмдэглэсэн дорно дахины судлалын хүрээлэн энд ажиллаж байна. Дорнодын соёл шашин, дорно дахины судлал, олон улсын харилцааны орчин цагийн системийн хөгжил зэрэг чухал сэдэвт 250 орчим илтгэл их хурал дээр тавих юм. Их хурал 9-р сарын 28-нд өндөрлөнө.