Хятадын анхны “Ляонин” нисэх онгоц тээгч хөлөг онгоцыг өнөөдөр Хятад улсын АЧА-ийн ТЦХ-ний зэвсэглэлд хүлээж авлаа гэж БНХАУ-ын БХЯ мэдээллээ. “Ляонин” хөлөг онгоцыг Далянь мужийн ижилхэн нэртэй хотын хөлөг онгоцны үйлдвэрт зөвлөлтийн “Варяг” нисэх онгоц тээгч аврага онгоцны суурин дээр бүтээсэн юм. “Варяг” хөлгийг 1998 онд хятад Украин улсаас худалдаж авсан юм. Нисэх онгоц тээгч хөлгийг зэвсэглэлд хүлээж авснаараа Хятад улсын тэнгис далайд явуулж байгаа байлдааны ажиллагааны түвшинг дээшлүүлж, тус улсын үндэсний аюулгүй байдал тусгаар тогтнолыг үр ашигтай хамгаалахад туслана гэж энэ баримт бичигт дурдсан байна. “Ляонин” хөлөг онгоцыг гол төлөв эрдэм шинжилгээний судалгаа шинжилгээний ажил болон цэргийн хээрийн сургуульд ашиглана гэж контр адмирал Ян И “Чайна дейли” сонинд өгсөн ярилцлагадаа онцлон тэмдэглэсэн байна.