Халуун орны аадар бороо тасралтгүй орж, хөрсний гулгалт үүсснээс болж Энэтхэг улсын зүүн хойд нутгийн 33 хүн амь насаа алдаж, 1сая гаруй нь дүрвэгсэд боллоо. Таймс оф Индиа сонин өнөөдөр энэ тухай мэдээлсэн байна. Халуун орны аадар бороо долоо хоног үргэлжлэн орж байна. Энэ гамшигийн бүсэд Энэтхэгийн зүүн хойд нутгийн 2 сая гаруй иргэн хэлмэгдээд байна. Онц байдалтай тэмцэх албаныхныг төр засаг тийш нь явуулсан ба тэд дүрвэгсэдийн түр амьдрах газруудыг байгуулж байна. ЮНЕСКО-гийн Бүх дэлхийн өвийн санд багтсан Казиранга алдартай дархан цаазтай газар энэ гамшигийн бүсэд өртсөн байна. Энэ дархан газарт бар, заан болон ганц эвэрт хирсний хамгийн олон тоо толгой амьдардаг юм. Энэ гайтай усны үерээс болод хэдэн зуун амьтан үхээд байна.

Гэрэл зураг