Өнөөдөр Бээжинд Япон, БНХАУ-ын ГХ-ийн дэд сайд нарын Сенкаку (Дяоюйдао) арлуудын тойрны нутаг дэвсгэрийн асуудлаар хийсэн хэлэлцээ үр дүнд хүрсэнгүй гэж японы талаас хэлэлцээнд оролцсон ГХ-ийн дэд сайд Тикао Каваи  мэдэгдлээ.Талууд хоёр орны ГХ-ийн сайд нарыг НҮБ-ын ЕА-н 67-р чуулганы хүрээнд уулзуулах асуудлаар тохиролцож чадаагүй. Өнөөдөр Тайвань санал зөрөлдөөнд хамрагдснаас хойш Япон Хятадын хоорондын харилцаа ахин даамжрав. Тайваны 50 гаруй хөлөг онгоц Японы өөрийнх хэмээн үзэж буй бүст цөмрөн оржээ. Тайваны хөлөг онгоцуудын эсрэг анх удаа ус шурших төхөөрөгж хэрэглэжээ.