Нью-Йоркт 9-р сарын 19-нд гараагаа авсан НҮБ-ын ЕА-н 67-р чуулганы хүрээнд АНУ афганы кампанит ажлынхаа дүнг танилцуулахыг ОУ шаардаж байна гэж оросын нэр хүндтэй “Коммерсант” сонин өнөөдөр бичсэн байна. Энэ санаачлага ОУ-ын хувьд ямарч хожигдолгүй юм. НҮБ-ын АЗ-ийн мандатын биелүүллээгүй гэдгээ АНУ хүлээх ёстой гэдэгт Москва итгэлтэй байна гэсэн ОХУ-ын ГХЯ-ны эх сурвалжаас иш татан тус сонин мэдээлсэн байна. Афганистаны байдал тогтворгүй хэвээрээ л байна. 2014 онд олон улсын хүчин гарч явсны дараа афганы зэвсэгт хүчин тус улсын аюулгүй байдлыг хангаж чадна гэдэг нь эргэлзээтэй гэж “Коммерсант” сонинд ярилцлага өгсөн этгээд мэдэгдсэн байна. Хэрвээ НҮБ-ын мандатыг Афганистанд биелүүлээгүй гэж үзвэл ирээдүйд Иран, Сири улсуудын талаарх ийм мандатыг АНУ-д өгөх нь эргэлзээтэй болж байгаа юм. Хэрвээ АНУ Афганистан дахь үүргээ амжилттай биелүүлсэн гэж үзвэл олон улсын хүчний цэргийг гаргах шаардлагатай ба оросын хилийн ойролцоо Афганистаны нутаг дэвсгэрт ээлжит цэргийн бааз байгуулах шаардлагагүй гэсэн зүй ёсны санаа урган гарч байгаа юм. НҮБ-ыг тойрон гарах үйл ажиллагаа болон дураараа аашлах нь ямар их хохирол учруулдаг болон дэлхийн хамтын нийгэмлэгт хүндэтгэлтэй хандах шаарлагатай гэдгийг америкчуудад сануулж, дэлхийн бодлогод НҮБ гол үүрэг гүйцэтгэдэг гэсэн байр сууриа оросын төлөөлөгчид Нью-Йоркт хамгаалах болно.