НҮБ болон АОЛ-ийн сирийн асуудлаарх тусгай төлөөлөгч Лахдар Брахими НҮБ-ын АЗ-ийн хуралдааны хаалт дээр Сири улс дахь мөргөлдөөн улам л цус урсгасан шинжтэй болж байна гэж мэдэгдлээ. Сири улсын иргэд хүнсний хомсдолд орж байгаа учир хүмүүнлэгийн тусламжийн асуудал цаг үеийнх болж байна гэж тэр тэмдэглэсэн байна. Сири улсад болж байгаа байлдааны ажиллагаанд одоогийн байдлаар 5 мянга орчим гадаадын дайнчид оролцож байна гэж Дамаск мэдэгдсэн гэж Брахимигийн ярьсныг Франс Пресс агентлаг уламжилсан байна. Дамаск болон засгийн газрын эсрэг дайнчдын талаас хүчирхийлэлийг зогсоож хэлэлцээрийг эхлэхэд бэлэн байгаа ямар нэгэн шинж тэмдэг алга байна гэж дипломатч онцлон тэмдэглэсэн байна. “Олон улсын хуйвалдааны” дүнд тус улсад мөргөлдөөн эхэлсэн гэдэгт сирийн төр засаг итгэлтэй байна гэж Брахими хэлсэн байна.