Зүүн хятадын тэнгис дэх Сэнкаку, арлын харьялалын тухай маргааныг зохицуулах хятад, японы зөвлөлдөөн Бээжинд эхлэллээ. Японы засгийн газрын элч Тикао Каваи, БНХАУ-ын ГХЯ-ны орлогч сайд Жан Жизюн нар ольтрог арлын эргэн тойрны байдлыг зөөлрүүлэх арга барилыг тохиролцохоор оролдож байна. Талууд өөрсдийн байр суурийг илэрхийлсэн боловч солбилцолын цэгийг одоохондоо олж чадаагүй байна гэж хоёр талын төлөөлөгчдийн гишүүд мэдээлсэн байна. Өнөө өглөө маргаантай арлуудын ойролцоо усанд загас барихаар орж ирсэн тайванийн хөлгүүд болон японы онгоцуудын хооронд буудалцаан болсон байна. Харин азаар энэ удаа усан буугаар буудалцсан байна. Тайванийн хөлөг тус ольтрог арлын хамгийн том арал болох Уоцуридзимад дайран орохыг оролдсон байна. Тэднийг японы хөлөг онгоцууд маш хүчтэй усан их буу хэрэглэн зогсоож чадсан байна. Тайванийн хөлөг онгоц бас усан буу ашигласан байна. Одоогийн байдлаар тайванийг хөлгүүд тус арлыг орхин оджээ.

Гэрэл зураг