НҮБ-ын НҮБ-ын ЕА-н 67-р ээлжит чуулган өнөөдөр Нью-Йорк хотноо нээгдэнэ. Жил бүрийн нэгдсэн шүүмжлэл 9-р сарын 25-нд эхлэж 10-р сарын 1-нд өндөрлөх юм. Энэ удаагийн ЕА-н чуулганыг Серб улсын ГХЯ-ны сайд Вука Еремич даргалана. 67-р чуулганы нэгдсэн шүүмжлэл дээр засгийн газрын тэргүүнүүд, сайд нар болон НҮБ-ын гишүүн орнуудын бусад төлөөлөгчид үг хэлэх болно. Урьд нь тогтсон уламжлалын дагуу ЕА-н нэгдсэн шүүмжлэлийг Бразил улс, АНУ хоёр нээж үг хэлдэг юм. НҮБ-ын ЕА-дн чуулганд гишүүн 193 улс цуглараад байна. Ерөнхий Ассамблейн чуулган дээр аюулгүй байдал, нийгэм эдийн засгийн хөгжлийн асуудлаас эхлээд засаг захиргаа, төсвийн асуудлуудыг хэлэлцдэг юм. Хамгийн гол нь ЕА-н засаг захиргаа, төсвийн асуудлаарх шийдвэрийг заавал биелүүлэх ёстой юм. Харин бусад асуудлаарх шийдвэр нь зөвлөх маягтай байдаг юм.