Ард түмний дунд “дөрөвхөн” гэдэг нэрээрээ алдаршсан зөвлөлтийн үеийн ВАЗ-2104 машины сүүлчийн загварыг үйлдвэрлэх ажлаа зогсоосон тухай “АвтоВаз” оросын нэгдэл зарлалаа. Энэ загварыг завод 30 жил үйлвэрлэсэн юм. Энэ машиныг үйлдвэрлэхээ больсноос хойш зөвлөлтийн үеийн авто машин үйлдвэрлэлийн бүхэл бүтэн эрин үе өнгөрч байгаа юм.

“АвтоВаз” бол ОУ болон Зүүн Европт хөнгөн тэрэг үйлдвэрлэдэг оросын томоохон машины үйлдвэр юм. 1970 онд анхны машины үйлдвэрлэж байжээ. Энэ машин бол ЗХУ болон гадаадад маш их нэртэй байсан “Жигули” ВАЗ-2101 загвар юм. ВАЗ-2101 загварыг ард түмэн эхлээд “ганцхан” гэж нэрлэж байгаад дараа нь “копейка” гэж нэрлэсэн юм. Копейка гэдэг нь ЗХУ-ын задгай мөнгөний хамгийни жижигхэн нь юм. Зөвлөлтийн инженерүүд энэ машиныг италийн “Фиат” үйлдвэрийн инженерүүдтэй хамтран бүтээсэн юм. Фиат үйлдвэрийн Fiat-124 машины суурин дээр зөвлөлтийн энэ машиныг бүтээсэн юм. Зөвлөлийн зам болон ашиглалтын нөхцөл байдлыг харгалзан үзэн италийн машины конструкцийг өөрчилсөн юм.

ВАЗ-2101 машин нь сүүлдээ “сонгодог “ гэж нэрлэгдсэн бүхэл бүтэн зөвлөлтийн машины өвөг нь болсон юм. Энэ “копейка”-гийн үндсэн дээр 7 загварыг бүтээсэн юм. Ард түмний дунд тэднийг “хоёрхон”, “дөрөвхөн”, “зургаахан” гэх мэтээр нэрлэдэг байсан ба дараа нь үйлдвэрлэсэн дараалалаар нь нэрлэх болсон юм. Хамгийн сүүлийн загварыг 80 оны дунд үе хүртэл зохион бүтээж байсан юм. “Дөрөвхөн” болон дараачийн загваруудыг 80 оны эхнээс үйлдвэрлэж эхэлсэн юм. “АвтоВаз”-ийн “сонгодог” хэмээх машинууд бөөнөөр нь үйлдвэрлэсэн анхны хөнгөн тэрэгнүүд болсон юм.

Эдгээр машинуудын буянд ОУ-д машин гэдэг эд тансаг хэрэглээнээс жирийн хэрэгцээ болж хувирсан юм. Тэр үед гадаадын машин гэдэг тус улсын иргэдийн хувьд тэнгэр шиг хол байлаа. Харин “Жигули”-г хүн бүхэн худалдан авах боломжтой байсан юм. Эх орны үйлдвэрийн машины засварлахад амар байдал, сэлбэг хэрэгсэл нь элбэг байсан зэрэг нь яах аргагүй давуу тал нь байлаа. Энэ машиныг хэн ч засаж чадах байлаа. Харин гадаадын машины сэлбэг олно гэдэг өвсөнд зүү эрэхтэй ижил байлаа. Үүнээс гадна “Жигули”-г улс орондоо бүрэн үйлдвэрлэж байсан юм. Ингэснээр дагалдах үйлдвэрүүдийг хөгжүүлэхэд түлхэц өгсөн юм.

Зөвлөлтийн авто машины “сонгодог” загвар ыг гадаадад нийлүүлдэг байсан юм. Жишээ нь Куба улсад “Жигули”-г одоо болтол гудамжинд олноороо нь үзэж болно. Энэ машиныг кинонд олон удаа зургийг нь авч, тоглоомын болон дурсгалын хэлбэрээр маш ихээр хэвлэсэн юм. Жишээ нь, нэрт найруулагч Тим Бертон “Чарли ба шоколадны фабрик” кинондоо “дөрөвхөн”-ийг ашигласан байна. Мөн “сонгодогуудын” сонирхогчдын клуб хүртэл байдаг байна.

Сүүлийн жилүүдэд оросуудад гадаадын машин худалдан авах боломж нээлттэй болсон ч гэлээ “АвтоВаз”-ын “сонгодог” загварууд эзнээ олсоор байна. Жишээ нь эдийн засгийн хямралын үеэр маш их эрэлттэй байлаа. учир нь маш хямдхан байсан юм. Мэдээж хэрэг “Жигули” улам төгөлдөржсөн гадаадын машинуудтай өрсөлдөхөд хэцүү болсон нь ойлгомжтой билээ. Хэдэн жилийн турш энэ машины загваруудыг ээлж дараалан үйлдвэрээс хасаж байна. Энэ 9-р сард “АвтоВаз”-ын конвейрээс “сонгодог”-уудын “гэр бүлийн” сүүлчийн “дөрөвхөн”-ийг гаргалаа. Түүнийг музейд хүндтэй байранд тавихаар шийдсэн байна.