Америк, Францын эсрэг лалуудын эсргүүцлийн хөдөлгөөн хүчээ авч байна. Америкийн “Лалууд буруугүй” киног интернетэд байлуулснаас болж үүссэн эсэргүүцлийн хөдөлгөөн дээр францын “Шарли эбдо” сэтгүүлд зөнч Мухаммедийг шоглон зурсан зургийг нийтлэж гал дээр тос нэмлээ. Янз бүрийн улсуудад сүсэгтэн олны сүсэг бишрэлийг хамгаалах хөдөлгөөний явцад хэдэн арван хүн талийгаач боллоо. Үг хэлэх эрх чөлөө гэж чухам юуг хэлэх ёстой вэ гэдэг талаар дэлхйи дахинд ширүүн мэтгэлцээн үүсээд байна.

Дипломат төлөөлөгчийн газруудыг галдан шатааж, тонон дээрэмдэх, цагдаа нартай мөргөлдөх зэрэг “ариун үйлсээр” төгсөж байгаа эсэргүүцлийн ажиллагаа Ази, Африк, Европ тивүүдийн болон Ойрхи Дорнодын улсуудад болсоор байна. Өнгөрсөн ням гаригт грекийн Афин хотод цагдаа нар нулимс асгаруулах хий хэрэглэн хэдэн зуун жагсагчдыг хөөн тараасан байна. Мөргөлдөөний дүнд хэдэн арван хүн хэлмэгдэж, баригдсан байна. Нигерии, Бангладеш улсууд мөн адил ажиллагаа болж байна.

Пакистан улсад өчигдөр 16 хүн амь насаа алдлаа. Тус улсын Төмөр замын сайд Гулам Ахмад Билур “Лалууд буруугүй” киног зохиосон хүний толгойг 100 мянган доллароор үнэлсэн байна. Пакистаны засгийн газар энэ эвгүй байдлаас хурдан гарч энэ бол сайдын хувийн байр суурь болохоос тус улсынх биш гэж яаран мэдэгдлээ.Энэ нөхцөл байдалд хүчирхийлэлгүйгээр хандахыг лалын шашины дээд лам хуваргууд болон дээдсүүд энэ өдрүүдэд уриалсаар байна. ОУ-ын Лалын шашинтнуудын ёс суртахууны удирдах төвийн тэргүүний нэгдүгээр орлогч Альберт Крганов хэлэхдээ

«Лалаын шашинтнуудын дээд лам нар сүсэгтэн олноо тайван байхыг уриалж байна. Нөгөө талаас нь авч үзвэл улс бүрийн төр засаг энэ байдалд анхаарлаа хандуулахыг уриалж байна. Ийм өдөөн хатгалагад анхаарал хандуулахгүй байгаа тэр улсад сөрөг хүчнийхэн байдлыг далимдуулан хүмүүсийг гудамжинд гаргаж байна» гэлээ.

Энэ шуугиан тарьсан киног барууны зарим нэг улсууд шүүмжилж байгаа ч гэсэн үг хэлэх эрх чөлөө гэдэг талаас нь зөвшөөрч байгаа юм. Герман улсын ГХЯ-ны сайд Гидо Вестервелле, хэрвээ хэн нэгний нэр хүндийг энэ эрх чөлөө доромжилж байвал германийн үндсэн хууль энэ эрх чөлөөг хязгаарладаг гэдгийг сануулсан байна.

“Лалууд буруугүй” киног хэт даварагч үзлийг сурталчилсан гэж ОУ-ын Ерөнхий прокурорын газар үзэн шүүхэд өргөдөл гаргасан байна. Энэ хэргийг 10-р сарын 17-нд шүүх болно. Хэрвээ хууль сахиулах байгууллага энэ киног буруутай гэж үзвэл энэ киног ОУ-ын нутаг дэвсгэр дээр болон интернет орон зайд тараасан этгээдийг хариуцлагад татах болно. Шүүхийн шийдвэр гарахаас өмнө Олон нийттэй харилцах болон холбоо харилцааны холбооны албаны хяналтын газарт ОНХМХ-үүдэд энэ киноны тухай мэдээллийг тараалгахгүй байх үүрэг өгсөн байна.