Чунцинь хотын дэд дарга, нийгмийн аюулгүй байдлын удирдах газрын тэргүүн Ван Лицзюнийг хятадын шүүх 15 жилийн ялаар ялалсан байна. Энэ түшмэл 4-р сард АНУ руу зугтан гарахыг оролдож америкийн консулын газар 33 цаг байсан юм. Ван Лицзюньтэй холбоотой шуугиан хятадын КН-ын 18-р их хурал дээр БНХАУ-ын дээд удирдагчдын тоонд орох ёстой байсан түүний дарга Бо Силайн улс төрийн албан тушаалыг уруудахад хүргэлээ. Урьд нь Бо Силайн эхнэр Гу Кайлайг хоёр жилийн дараа цаазаар авах ял оноосон билээ.

Харин Ван Лицзюнийн хувьд шүүхийн шийдвэрийг богино хугацаанд гаргалаа. Ван Лицзюнь дөрвөн хэрэгт буруутайг тогтоох ажлыг хоёрхон өдөрт амжуулсан бөгөөд долоо хоногт багтаан хэргийг нэг тийш нь болгосон байна. Хээл хахууль авсан, албан тушаалаа урвуулан ашигласан, албан тушаалаа орхин гадаад улс руу зугтахыг оролдсон, хуулийг атгаг санааны үүднээс зөрчсөн гэсэн хэргээр чунцин хотын хууль сахиулах системийн удирдагч асныг ялалсан байна. Түүнийг 15 жилээр ялалсан нь шинжээчдийн үзэж байгаагаар хүлээж байсны дагуу маш хөнгөн ял юм.

Бо Силайн эхнэр Гу Кайлайн хэргийг илчилэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж мөрдөн байцаагчдын ажилд тусалсан тул Ван Лицзюньд хөнгөн ял оногдсон бололтой. Ван Лицзюнь нь Гу Кайлайг бодвол төрийн жирийн албан хаагч байгаагүй, хятадын аврага том хотын хууль сахиулах байгууллагыг хариуцаж байсан гэсэн утгаараа шүүх хуулийн талаас нь авч үзвэл ихэд зөөлөн хандсан бололтой. “Гадаад улс руу оргох гэсэн” зүйл ангиар Ван Лицзюнь дөнгөж хоёрхон жилийн ял авсанд анхаарал хандуулж байна.

Ван Лицзюньд эх орноосоо урвах гэсэн санаа байгаагүй гэж ажиглагчид урьд нь үзэж байсантай таарч байна. Бо Силайгийн эхнэр Англи улсын иргэн Нил Хейвудын амь насыг хороосон мэдээлэлийг Ван Лицзюнь мэдэж байсан учраас амиа хоохойлохыг л оролдсон гэж МУИС-ийн Ази,Африкийн орнуудын их сургуулийн орлогч захирал Андрей Карнеев үзэж байна.

«Тэрээр нилээд боловсролтой ухаалаг хүн учраас улс орны дээдсүүдийн хоорондох харилцаа болон улс төрийн системтэй холбоотой ямар нэгэн чухал мэдээлэлийг тэр Америкчуудад өгөөгүй, үүнийг ч шалгасан бололтой. Ван Лицзюнь ятгалагад автаж, нэг хоногийн дараа консулын газрыг орхисон юм. Ингэснээр тэр төр засагт сайн дураараа бууж өгч байгаагаа харуулж, илүү хүнд ялнаас мултрах гэсэн түүний арга заль байсан байж ч болно» гэж Андрей Карнеев хэллээ.

Бо Силайгийн гэр бүлийг тойрсон хэрүүл маргаанаас болж намын нэр хүнд нилээн уналаа. Ийм учраас Ван Лицзюнийг шүүх ажиллагааны тухай албан ёсны мэдээллүүдэд чунцинийн намын удирдагчийг нэрээр нь нэг ч удаа дуудаагүй байна. Ван Лицзюнь нь Бо Силайтай зөрчилддөг байсан ба намын удирдагч цагдаагийн нөхрийг алгадаж байсан байна гэсэн ойлголтыг нийгэмд төрүүллээ. Синьхуа хорооны мэдээнд түүний нэрийг ч, албан тушаалыг ч бичээгүй бөгөөд “тэр үеийн Чунциний намын хорооны гол хариуцлагатан” гэж бичсэн байна.

Энэ нь гол гэмт хэрэгтний нэр нь хамгийн сүүлд арай гэж мэдэгддэг детектив романыг л санагдуулж байна. Тун удахгүй Бо Силайн ээлж ирнэ гэдэгт судлаачид итгэлтэй байна. Гэхдээ Гу Кайлай, Ван Лицзюнь нарыг шүүсэн ажиллагаа нь Бо Силайг эрүүгийн хариуцлагад татах үндэс нь болж байгаа юм гэхдээ ийм зүйл болохгүй гэж зарим нэг шинжээчид үзэж байна. “Богийн хэрэг” дээд удирдалуудын дотор ширүүн маргаан үүсгэж байгаа бололтой. Намын нэр хүнд, нийгмийн тогтвортой байдлыг хадгалахын тулд намын ТХ-ны гишүүн асныг эрүүгийн гэмт хэрэгт татахгүй бололтой.

Ойлгомжгүй асуудал нилээд олон байх шиг байна. Жишээ нь, орлогч сайдын түвшингийн түшмэл Ван Лицзюнь нь дээд албан тушаалын эхнэрийн гэмт хэргийг мөрдөн байцааж байхад яагаад өршөөлгүй хандсан бэ? Амиан хоохойлохын тулд америкийн консулын гарзар руу зугтахаас өөр арга Ван Лицзюньд байгаагүй бололтой. Хэрвээ энэ хужаа америкийн консулын газар руу гүйгээгүй бол англи улсын иргэн Нил Хейвудын аллага хэзээч илэрэхгүй байх байсан...