Жил дутмын номын үзэсгэлэн 9-р сарын 26-нд Буриадад нээгдэнэ. Номын зах зээлийг төлөвшүүлж, уншлагыг сурталчлах уран сайхны ба соёлын цогц арга хэмжээг үзэсгэлэнгийн хүрээнд зохион явуулна. Буриадад хэвлэгдэн гарсан ШУ-ны хялбарчилсан болон уран зохиол, хүүхдийн 800 нэр төрлийн номыг дэлгэж тавих юм. Эрхүү муж, Забайкальский хязгаарыг оролцуулан 12 хэвлэлийн газар ба ном худалдах дөрвөн байгууллага түүнд оролцоно. Түүнчлэн Эрхүү муж, Забайкальский хязгаар, БНСаха Улс болон БНХАУ, Монгол улсын зохиолчдын байгууллагын төлөөлөгчид, номын сангийн ажилтнуудыг урьсан байна. Мөн үзэсгэлэнгийн «Ном зохиолын ертөнцэд аялах» хөтөлбөрийн дагуу танин мэдэх, зугаацуулах арга хэмжээг хүүхдүүдэд зориулан бэлтгэх юм. Түүнээс гадна цахим хэрэгслийн яармаг ажиллаж, тэргүүлэх зохиолчидтой уулзалт хийнэ. Үзэсгэлэнгийн төгсгөлийн өдөр 9-р сарын 27-нд «БНБуриад Улсын 2012 оны ном» тэмцээний үр дүнгээр түрүүлэгсдийг шагнах ёслол болох юм.