Өнөөдөр Буриадад «Нүүдэлчний зам» олон улсын театрын наадам гараагаа авлаа. Сибирь, Алс Дорнод ба гадаад орнуудын мэргэжлийн хүүхэлдэйн театрууд наадамд оролцож, шилдэг жүжгүүдээ үзүүлнэ. Оросын ба гадаадын 15 театр наадамд оролцоно. Амар, Забайкальский хязгаар, Эрхүү, Вологда ба оросын бусад бүс нутгийн театрууд тэмцээний хөтөлбөрийн дагуу жүжгүүдээ сонирхуулж үзүүлнэ. Түүнчлэн Монголын улсын хүүхэлдэйн театр болон Сахалины хүүхэлдэйн театр түүнчлэн Швед, Хорват, Сербийн театрын хамтлагууд наадамд оролцоно.

Наадам хүүхэлдэйн театрудын уран бүтээлийн амжилт болон дэлхийн ард түмнүүдийн соёл оюуны өв уламжлалыг сонирхуулан үзүүлнэ. Үзэгчид яруу сайхан тоглолт үзэж, театрын янз бүрийн хэлбэр, төрөл, хүүхэлдэй хийх шинэ технологи, тайзны чимэг зурагтай танилцана. Тэргүүлэх мэргэжилтнүүд наадмын хүрээнд мастер-классыг зохион явуулна. Театрууд хүүхэд, насанд хүргсдэд зориулсан жүжгүүдээ буриадын районуудад очиж тоглоно. Наадам 9-р сарын 30-нд өндөрлөх юм.