Хятадтай харилцаа хурцдсан нөхцөлд хоёр талын дипломат харилцааны 40 жилийн ойд зориулсан баяр ёслолыг болиуулсанд Япон харамсаж байна.Өнөөгийн хүнд түвэгтэй байдлыг харгалзан 1972 онд япон-хятадын дипломат харилцааг сэргээсний 40 жилийн ойд зориулсан бүх арга хэмжээг болиуулсан гэж японы засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Осаму Фузимура өнөөдөр мэдэгдэв. Тэрээр Токиод хэвлэлийн бага хурал дээр үг хэлж, хоёр орны хоорондын стратегийн харилцан ашигтай харилцааг гүнзгийрүүлэх нь маш чухлыг тэмдэглэв. Фузимура Бээжин Токиогийн хорондын харилцаа хүндрэснийг тэмдэглээд Япон зохих хэлэлцээ хийх замаар байдлыг хэвийн болгохыг хичээж байна гэсэн тухай ИТАР-ТАСС агентлаг мэдээлэв. 9-р сард Япон Зүүн Хятадын тэнгисийн Сэнкаку олтригийн гурван арлыг эзнээс нь худалдан авснаас хойш Бээжин Токиогийн хоорондын харилцаа хүндрэв. Эдгээр арал Японд харьяалагдахыг Хятад эсэргүүцэж байна. Дяоюйдао арлууд Хятадын нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж Бээжин үзсээр байна.