Казахстаны ерөнхий сайд Карим Масимовыг албан тушаалаас нь чөлөөлсэн тул тус улсын засгийн газар огцров. Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев Масимовыг өөрий нь өргөдөлтэй холбогдуулан ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлэв. Назарбаевын зарлигаар засгийн газар шинэ бүрэлдэхүүний нь баталтал үүргээ гүйцэтгэх юм. Казахстаны Үндсэн хуулийн дагуу төрийн тэргүүн хожим парламентын зөвшөөрлөөр шинэ ерөнхий сайдыг томилоно.

Өнөөдер Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев шинэ ерөнхий сайдыг томилох асуудлаар парламентын фракцуудын удирдагчидтай зөвлөлдэв. Удахгүй Казахстаны ерөнхийлөгч тэргүүн дэд ерөнхий сайд Серик Ахметовыг засгийн газрын шинэ тэргүүнээр томилсон тухай зарлан мэдээлэх бололтой гэж «Интерфакс» агентлаг мэдээлжээ.