Египетийн захиргааны дээд шүүх парламентын ирээдүйн сонгуульд оролцохыг огцруулсан ерөнхийлөгч Хосни Мубарак засгийн эрхэнд байсан үед хариуцлагатай албан тушаал хашиж байсан улс төрчдэд зөвшөөрэв. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс энэ тухай мэдээллийг тараажээ. Ямар ч иргэний улс төр түүний дотор хууль тогтоох байгууллагад сонгогдох эрхийг хасаж үл болно гэж тус шүүхийн шийдвэрт заажээ. Эдүгээ Египетэд ерөнхийлөгч Мохаммед Мурси хууль тогтоох эрхтэй юм.