Өмнөд Солонгосын удирдагч агсан Пак Чон Хийн охин Пак Кын Хе эцэг нь засгийн эрхэнд байсан үед хүний эрхийг зөрчсэнтэй холбогдуулан уучлал гуйв. Бүр үндэсний аюулгүй байдлыг хангахаар явуулсан хорт ажиллагааг ч зөвтгэж үл болно гэж ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн Пак Кын Хе мэдэгджээ. Өмнөд Солонгосын « эдийн засгийн гайхамшиг» гэгчийг санаачилсан Пак Чон Хи 1963-1979 онд ерөнхийлөгч байсан. 1979 онд Өмнөд Солонгосын Тагнуулын төв газрын захирал Ким Жэ Гю түүнийг буудан хөнөөжээ. Өмнөд Солонгосын ерөнхийлегчийн сонгууль 12-р сард явагдана. Пак Кын Хе бол тус улсын ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн анхны эмэгтэй юм.