Дэлхийн хамтын нийгэмлэг НҮБ-ын АЗ-ийн сайшаалаар л Сири улсын талаар шийдвэр гаргах ёстой гэж Түрк улс үзэж байна. Иймээс сирийн хямралын зохицуулалт АЗ-ийн байнгын гишүүн Орос, Хятад улсуудын цаашдын байр сууринаас шалтгаална гэж Түркийн ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган «Вашингтон пост» сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгдэв. Эрдоган Түрк улстай залгаа хилийн дагуухь сирийн нутагт нислэгийг хориглох бүсийг байгуулах тухай асуултад хариулж, « үүнд НҮБ-ын АЗ-ийн шийдвэр чухал» гэж онцлов. Орос, Хятад улсуудаас ийм алхамыг дэмжих эсэхийг мэдэхгүй байна гэж тэрээр тэмдэглэжээ. Түркийн ерөнхий сайд НАТО-гийн ивээлийн дор нислэгийг хориглох бүсийг Сирид байгуулах саналыг няцаав. Түүнчлэн Түрк улс сирийн сөрөг хүчний зэвсэгт бүлгүүдэд зэр зэвсэг нийлүүлж дэмжлэг шууд үзүүлэхгүйг тэрээр мэдүүллээ. Анкара дан «логистикийн дэмжлэг» сөрөг хүчинд үзүүлж, сирийн дүрвэгчдийг хүнс, эмийн бэлдмэлээр хойшид ч хангана. Сирийн ерөнхийлөгч Башар Асад эрт орой нэгэн цагт огцроно. Энэ нь Орос. Хятад улсуудын байр сууринаас бас шалтгаална гэж Эрдоган тэмдэглэн хэллээ. Сирийн ирээдүйг ард түмний нь хүсэл эрмэлзлийн дагуу тодорхойлох ёстой гэж Түркийн ерөнхий сайд онцлов.