НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Иран улсад хандан «цөмийн хөтөлбөр нь дан энх тайван шинж чанартайд дэлхийн хамтын нийгэмлэгийг итгүүлэхийн тулд шаардлагатай бүх арга хэмжээ авахыг» уриалав. Тэрээр өчигдөр Нью-Йоркод Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадтай уулзаж энэ тухай мэдэгдсэн гэж НҮБ-ын хэвлэлийн албанаас уламжлан мэдээллээ. Ахмадинежад дэлхийн 120 гаруй улсын төр засгийн удирдагчидтай хамт Нью-Йоркод НҮБ-ын ЕА-н 67-р чуулганд оролцоно. НҮБ-ын хэвлэлийн албаны мэдээлснээр Бан Ги Мүн засгийн газрын эсрэг хүчин ба ерөнхийлөгч Башар Асадын цэргийн хоорондын сөргөлдөөн бүр бүтэн хагас жил үргэлжилж байгаа Сири улсын байдлыг авч үзэж хэлэлцэв. Сирийн байдлын даамжрал бүс нутагт хор холбогдолтойд Бан Ги Мүн анхаарлыг хандуулав.