Хятадын хөлөг онгоцууд улс орны нь хил зөрчсэнтэй холбогдулан өнөөдөр Японоос Бээжинд эсэргүүцэл мэдэгдэв. «Ройтер» агентлагийн уламжласнаар өнөөдөр хятадын гурван хөлөг онгоц маргаан үүсгэсэн Сэнкаку (Дяоюйдао) арлууд орчмын бүст цөмрөн оров. Японы талаас үүнтэй холбогдуулан дипломат сувгаар эсэргүүцэл шийдвэртэй мэдэгдсэн гэж Японы засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Осаму Фузимура сэтгүүлчдэд мэдээллээ. Үүний хамт Японы ГХЯ элч төлөөлөгчөө Бээжин рүү яаралтай явуулах шийдвэр өнөөдөр гаргав. Өнгөрсэн долоо хоногийн эхээр японы засгийн газраас олтригийн таван арлын гурвыг эздээс нь худалдан авснаас хойш Бээжин Токиогийн хооронд Зүүн Хятадын тэнгисийн Сенкаку арлуудын эргэн  тойрны нутаг дэвсгэрийн асуудал хурцдав. Дяоюйдао арлууд бол БНХАУ-ын нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг хэмээн хятадын талаас үзэж эсэргүүцэл илэрхийллээ. Японы эсрэг тэмцэл хөдөлгөөн Хятад даяар гаарч байна.