ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров НҮБ-ын ЕА-н 67-р чуулган болон АЗ-ийн сирийн асуудлаархи хуралдаанд оролцохоор Нью-Йоркод хүрэлцэн очлоо. Сайд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мунтай уулзаж, бүс нутаг, олон улсын янз бүрийн нэгдлийн удирдагчидтай хэлэлцээ хийх юм. Эдгээр уулзалтаар гол төлөв сирийн асуудлыг авч үзнэ. НҮБ-ын АЗ-ийн уг асуудлаархи хуралдаан Орос, Хятад улсууд ба өрнөдийн орнуудын санал зөрсэн нөхцөлд хуралдах юм. «Дэлхийн хамтын нийгэмлэгээс улс орны дотоодын хямралын талаар явуулах үйл ажиллагааны загвар сирийн асуудлын шийдвэрээс ихээхэн шадтгаална» гэж Оросын ГХЯ мэдээлэв. Дангаар явуулах ажиллагаа ч цэргийн хөндлөнгийн оролдлого ч асуудлыг эв зүйгээр зохицуулахад туслахгүй гэж ГХЯ онцлов.