Хятадын том хотын цагдаагийн газрын тэргүүн асан Чунцины намын хорооны хуучин нарийн бичгийн дарга Бо Силайн хамтран зүтгэгч байсан Ван Лизюнийг шоронд 15 жилээр хориж шийтгэх тогтоол гаргав. Түүнээс гадна улс төрийн эрхий нь нэг жилээр хассан байна. Британийн бизнес эрхлэгч Нил Хейвудийн амь насанд халдсан эргэн тойрны шуугиан маргаан бий болсон Чунцины хуучин түшмэлийг АНУ-д шилжин хоргодох гэсэн оролдлого, авилгал, албан тушаалаа урвуулан ашигласан зэрэг ялаар яллав. Ван Лизюнийг шийтгэлийн бүх зүйл ангиар ялласан хийгээд маш ноцтой хэрэг явдал гэм бурууг нь хүндрүүлсэн гэж шуун таслах ажиллагаа явагдсан Чэнду хотын шүүхийн мэдэгдэлд өгүүлжээ. Үүний хамт тэр Хейвудийн амь насанд халдсан гэмт хэргийг мөрдөн байцаахад тусласныг харгалзав. Ван Лизюнь Бо Силайн гэргий Гу Кайлай британийн иргэнийг хорооход ямар үүрэг гүйцэтгэснийг мөрдөн байцаагчдад мэдээлжээ. Шүүх Ван Лизюнийг авилгалын ялаар 9, хууль ёсыг хортойгоор ашигласан тул 7, албан тушаалаа урвуулан ашиглаж, гадаадад шилжин хоргодохыг оролдсон ялаар тус тус хоёр жилээр шоронд хорив. Гу Кайлайг британий иргэнийг хөнөөсэн ялаар цаазаар авна. Гэвч шийтгэх тогтоолыг гүйцэтгэх хугацааг хойшлуулсан юм. Бо Силай «намын сахилгыг ноцтой зөрчсэн тул» одоо хорионд байна. Ван Лизюний хэлснээр Бо Силайн гэргийн аллагад хамаатайг түүнд мэдээлэхийг оролдсон аж.