Өвлийн цагт шилжихийг израильчууд эсэргүүцэж байна. Урьд шөнө гартаа лаа, сэрүүлэг барьсан хэдэн зуун израильчууд гудамжинд жагслаа. Цагийн зүүг хойшлуулах нь зуны цагыг хэтэрхий богиносгож байна гэж тэд үзэж байгаа юм байна. Энэ процесс нь Израиль улсад еврейн шашны он дараалалтай холбоотой юм. Зун цагийн хугацаа жил ирэх тусам л багасаад байгаа юм. Жишээ нь 2011 онд зун цаг 193 хоног үргэлжилсэн бол 2013 онд 163 хоног хүртэл багасах юм байна. ОУ ч гэсэн энэ жил байнгын өвлийн цагт шилжиж магадгүй байгаа юм. Зохих хуулийн төслийг 9-р сарын 20-нд Төрийн Думд оруулаад байна. Өвлийн цагийн хуваарьт шилжснээр зун цагийн өдрийг бүрэн ашиглаж, өвлийн богино өдрийн муу нөлөөг багасгана гэж энэ хуулийн төслийг зохиогчид үзэж байгаа юм байна.