“Лалууд буруугүй” америкийн кино болон францийн Шарль Хебдо сэтгүүлд зөнч Мухаммедыг нөхөрсөг шогоор зурсны эсрэг Парист жагссан лалын шашинтан 50 хүнийг францийн цагдаагийнхан баривчилсан байна. Баривчлагсадын ихэнх нь Франц улсын нутаг дэвсгэр дээр зүүхийг хориглосон нүүрээ битүүлдэг алчуур зүүсэн эмэгтэйчүүд байжээ. Тэднийг тун удалгүй сулласан байна. Лалуудын болзошгүй эсэргүүцлийн жагсаал цуглаанаас урьдчилан сэргийлж Парис болон францын олонх хотуудад цагдаагийн өндөржүүлсэн бэлэн байдлын арга хэмжээ авсан юм. Шашинтай холбоотой иймэрхүү жагсаал цуглаан хийхийг 9-р сарын 20-ноос албан ёсоор хориглосон юм. Америкийн эсрэг жагсаал цуглаан, дээрэм тонуул Пакистан, Египет, Йемен, Түрк, Индонез, Ливи, Багладеш зэрэг лалын шашинтай улсуудад урьд нь болсон юм.