0ОУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров Нью-йорк хотноо болох НҮБ-ын ЕА-н 67-р чуулган болон Сири улсын асуудлаарх АЗ-ийн хуралдаанд оролцохоор өнөөдөр АНУ-ыг зорино. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мунтай уулзахаар төлөвлөж байна. Мөн Лавров ХАБГБ, БРИКС болон “Том наймын” гишүүн улсуудын ГХЯ-дын төлөөлөгчидтэй уулзах юм байна. Латин америкийн болон карибын тэнгисийн улсуудын зохицуулах “гурвал”, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний “гурвал”, Персийн булангийн арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн нийгэмлэгийн түншүүд мөн Номхон далайн өмнөд хэсгийн улсуудын төлөөлөгчидтэй зөвлөлдөөн хийх болно.