Япон улсын эскадрын мин зөөгч “Ариакэ”, харуулын хөлөг онгоц “Оёда” зэрэг байлдааны хөлөг онгоцууд өнөөдөр ажил хэргийн айлчлалаар Владивосток хотод хүрэлцэн ирнэ. Хүлээн авч байгаа эзэн улсын хөлөг онгоц нь гвардын пуужинт аврага хөлөг онгоц “Варяг” байх юм. Номхон далайн флотын командлалтай хийх протоколийн уулзалт, спортын уралдаан тэмцээн, экскурс зэрэг ажиллагаа айлчлалын хөтөлбөрт багтсан байна. Алан хядах ажиллагаатай тэмцэхэд хамтран үйл ажиллагаа явуулах орос, японы хээрийн сургуулийг хийхээр төлөвлөж байна. Энэ хээрийн сургууль 9-р сарын 26-нд агуу Петр хааны буланд болох юм. Энэ сургуульд оросын талаас завь эсэргүүцэгч “Адмирал Пантелеев” болон пуужинт катер, тэнгисийн чирэгч зэрэг хөлөг онгоцууд оролцох юм байна. Далайн дээрэмчдийн эзлэн авсан хөлгийг чөлөөлөх ажиллагаа сургуулилтийн дээд оргил нь болох юм.