Москва өөр бүх улсын нийслэлүүдийн нэгэн адил улс орны соёлын төв болсон юм. Санкт-Петербургийг Орос улсын хойд нийслэл гэдэг. Санкт-Петербург өрнөдийн соёл нэвт шингэсэн европ маягийн хот байгаа бол Москва үндэсний ууган соёлтой танилцуулах жинхэнэ оросын хот мөн.

Оросын урлагийн бүтээлийн том цуглуулга - нэрд гарсан Третьяковын зургийн музей үүнийг нотлон харуулсан тод жишээ юм. Оросын худалдаач Павел Третьяков эдгээр бүтээлийг насаараа цуглуулж ирсэн аж. Тэрээр бараг 36 жилийн турш зургуудыг цуглуулаад хотод бэлэглэсэн юм.

Эртний Оросын эрнийгээс аваад оросын үе үеийн урлаг Третьяковын зургийн музейд тусгалаа олсон байна. Тэр үед бурхны хөрөг зурах нь уран зургийн цорын ганц төрөл байсан. Дундад зуунд бурхны хөрөг ул мэдэх зураачид зураж байсан учир олонхий нь нэр өнөө болтол тодроогуй. Гэвч зарим нь дэлхийд нэр алдартай болсон юм. Дионисий, Андрей Рублёв, Феофан Грек, Симон Ушаков нар оросын эртний урлагийн шилдэг төлөөлөгчид юм.

Шажны бус сэдэвт зургуудыг музейн дээд давхрагад дэлгэн тавьсан байна. Эдгээр танхимд ХIII зууны оросын шилдэг зураачдын бүтээлүүдийг үзэж болно. Третьяковын зургийн музейг сонирхон үзвэл Оросын туух, орос хуний зан төлөвийн талаар илүү их мэдлэгтэй болно.

Оросын үлгэрийн цамхагт байшинтай төстэй Третьяковын зургийн музейн нүүрэн талыг ХХ зууны эхээр оросын нэрд гарсан зураач Виктор Васнецовын зураг төслөөр барьжээ. ХХ зууны урлагийн бүтээлүүдийг төв байшингаас 15 минут яваад хүрэх 2 дахь байшингд нь дэлгэн тавьсан байна. Түүнчлэн ойр хавийн нарийн гудамжад орших үнэн алдартны сум-музей Третьяковын зургийн музейд хамрагддаг. Чухам тэнд оросын ариун нандин шүтээн, дэлхийд нэрд гарсан урлагийн бутээл -Х11 зуунд зурсан «Владимирская дарь эх» бурхны хөрөг тусгай тоноглолтой шилэн хайрцагт хадгалагдаж байна.

Музейн үүрэг туух өнөө үе болон сонгодог орчин цагийн урлагийг харилцан холбоог харуулахад оршино гэж Третьяковын зургийн музейн дэд захирал Лидия Иовлева хэлээд: «Өнгөрсэн 2011 оны эхний улирлыг зураач Исаак Левитаны уран бутээлд зориулсан. Маш олон хүн 300 мянга орчим үзэгч түүний уран бүтээлийн үзэсгэлэн сонирхож ирэв. Левитан бол маш ойр дотно,ойлгомжтой зураач мөн. Өр нь Третьякоывн зургийн музейн туухийн танхимд багаасаа мэдэх дуртай зургуудыг дэлгэн тавьсан. Үзэгч олон эдгээр зургийг сонирхож, дуртай музейдээ дуртайяа очиж байна» гэв.

Оросын уран зургийг цаашид сонирхвол эндээс холгуй орших зураач Василий Тропинины музейд очоорой. Нийслэлийн олон музейн дотроос Тропинины музейг л москвагийнх гэмээр байна.Музей москвагийн эртний гэрийн уур амьсгалыг хадгалсан онцлогтой. Музейн үзэсгэлэн, үзмэрүүдийн сэдэв үзэгчдэд маш сонирхолтой байна. Эдгээр зураг ХIХ зууны эхэн үеийн урлагийг тусган харуулж байна.

Эцэст Треьяковын зургийн музейн төв байшингийн зураг зурсан зураач Виктор Васнецовын гэр-музей болон орос ардын үлгэрийн сэдэвт зургууд нь өндөр сэтгэгдэл төрүүлж байгааг дурдая.

Европын урлаг сонирхогчид ч сэтгэл ханамжтай байдаг. Метроны Кропоткинская буудлаас гараад Пушкиний нэрэмжит дүрслэх урлагийн музейн дэргэд маш олон хүн ээлжлэн зогссоныг харвал шилдэг зургийн ээлжит узэсгэлэн гарч байгааг ойлгоно. Италийн сэргэлт мандал ба францын экспрессионизмын үеийн зургуудаас гадна эртний ром грекийн ба өрнөд европын урлагийн дээж гэмээр зургууд Пушкиний нэрэмжит Москвагийн дүрслэх урлагийн музейн цуглуулгад байгаа.

Пушкиний нэрэмжит Москвагийн дүрслэх урлагийн музей оросын аугаа их яруу найрагч нас нөгчснээс хойш бараг зүүн жил өнгөрсний дараа 1912 онд байгуулагджээ. Энэ оны хавар музей 100 жилийн ойгоо тэмдэглэв.1937 онд сонгодог зохиолчийн нас нөгчсний 100 жилийн ойг тохиолдуулан музейг Пушкиний нэрэмжит болгосон юм. Оросын туухч эрдэмтэн, Москвагийн УИС-ийн профессор Иван Цветаев музейг үндэслэн байгуулжээ. Тэрээр европын уран зураг, уран барималын музейг Москвад нээхийн төлөө олон жил зүтгэсэн билээ. Москвагийн УИС-ийн дэргэдэх урлагийн жижиг танхим одоо гурван байшинд байрлсан Пушкиний нэрэмжит музейн болон эртний грек, ромын нэрд гарсан уран барималуудын хуулбаруудын том цуглуулгын үндэс тавьжээ. Пушкиний нэрэмжит музейн захирал Ирина Антонова хэлэхдээ: «Цветаев Итали, Грек, Франц, Германии улсуудаар аялаж, хуулбар хийж болом уран барималуудыг эрсэн юм. Хожим тэрээр европын сонгодог уран зургууд музейд байх ёстой гэж үзжээ. Музейг нийт олны санаачилгаар төрийн хөрөнгө оруулалгуй зохион байгуулсан. Профессор Цветаев Москвагийн баян хүмүүстэй уулзаж, музейд хөрөнгө шимэтгэх хусэлт тавьсан юм. Нэгэн ивээн тэтгэгч өөртөд нь байсан бараг бух хөрөнгө 2 сая гаруй алтан рублийг музейд өгсэн аж. Жинхэнэ уран барималуудын хувилбарууд музейн анхны үзмэрүүд болсон. Эдгээр хуулбар удаан оршихгуй гэж Цветаев бодож байсан. Гэвч эдгээр узмэр Эх орны их дайны сорилтыг давжээ. Тэр үед музей өөрийн байшингуй байсан» гэв.

Эдугээ Дурслэх урлагийн музейн импрессионит маягийн зургуудын цуглуулга дэлхий даяар алдаршсан юм. ХIХ зууны суулч, ХХ зууны эхээр европын тэгш боловсролтой оросын цуглуулагч Сергей Щукин, Иван Морозов нар европын уран зургийн хосгуй цуглуулгыг бүрдүүлжээ. Эдгээр нь Моне, Ренуар, Писсаро, Дега, Гоген, Ван Гог, Пикассо нарын гайхамгшигт бутээл юм. Оросын цуглуулагчид импрессионист маягийн зураачдыг Орост хундлэхгуй байсан үед тэд урлагийн хүрээнд ямар чухал байр эзлэхийг таамаглаж мэдсэн юм.

Дорнодын их соёлыг Орост илуу сайн танилцуулахын тулд бас нэгэн музейг Москвад байгуулав. 1918 онд Дорнодын ард түмнүүдийн урлагийн улсын музейг Москвагийн төвд нээсэн юм. Бараг зүүн жилийн түүхтэй музей соён гэгээрлэлийн томоохон төвийн нэг болжээ. Энд сонин чухал 160 мянга гаруй узмэрийг цүглүүлжээ.

Энэ хосгуй музейд Хятад, Япон, Солонгос ба Зуун-өмнөд, Тев Азийн орнуудын урлагийн дээжийг нандиглан хадгалж арвижуулж байна. Мөн түүнчлэн Монгол, Буриад, Тувдийн урлагийн бүтээлүүд бишрүүлэхгүй байж чадахгуй. Түүнээс гадна музей Хойд, Өвөр Кавказын авьяас билигтэй ард түмнүүдийн бүтээсэн шилдэг үзмэрүүдээр үзэгч олныг баярлуулж байна.