«Гэмгүй лалын шажинтнууд» киног эсэргүүцсэн олон цуглаан жагсаал Хойд Африк, Ойрхи Дорнод, Өрнөд Европ, Азийн орнудад хийжээ. Энэ кино лалын дахинд дүргуйцэл төрүүлж, тухайлбал Ливид АНУ-ын элчин сайд болон өөр гурван дипломат ажилтан амь насаа алдахад хүргэв. Зарим улсад эсэргууцлийн цуглаан жагсаал гаарсан учир мөн кино үзүүлэх интернетийн сайтыг хаажээ. Ийн нөхцөлд НАТО-гийн удирдлага өрнөдийн цэргийн албан хаагчдыг хөнөөх ажиллагаа гаарсны улмаас Афганистаны хүчний байгуллагуудтай хамтын ажиллагааг тур зогсоохоор шийдвэрлэв.

АНУ-д зохиосон « Гэмгуй лалын шажинтнууд» кино лалын уг чанарыг гуйвуулж, лалын шажинтнуудыг доромжилж байна гэж сүсэгтнүүд үзсэн юм. Өрнөдийн эсрэг цуглаан жагсаал Пакистан, Энэтхэг, Бангладеш, Индонези, Египет, Тунис болон өрнөд Европын зарим улсад хийжээ. Пакистаны ерөнхий сайд Ража Первез Ашраф лалын эсрэг кино бүхий YouTube порталыг хэрэглэгчдэд хаах захирамж өгөв. Афганистаны эрх баригчдаас мөн адил арга хэмжээ авсан байна. Гэвч тэд оройтсон. Кабул болон афганистаны бусад мужид америкийн эсрэг жагсаал хийж, өрнөдийн эвслийн цэргийн албан хаагчдад удаа дараа халдав. Киноны төлөө өшөө хонзон авч байна гэж радикал байгууллагуудын төлөөлөгчид мэдэгдэв. Америкийн иргэдэд төдийгүй тухайлбал Суданд суугаа ХБНГУ-ын ЭСЯ-нд халджээ.

Лалын хамтын ажиллагааны байгуллага шажинг басамжлахыг хориглох олон улсын хууль батлахыг санаачлав. «Дэлхийн хамтын нийгэмлэг чөлөөтэй үг хэлэх, хэвлэн нийтлэх тухай уг яриагаар бузар булай явуулгыг халхавчлах ёсгүй» гэж тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Экмеллидин Ихсаноглу үзэж байна. Харин Женев дэх христосын шажны янз бурийн салбарын төлөөлөгчдийг нэгтгэсэн Дэлхийн сум хийдийн зөвлөл мөн хүүль батлахыг эсэргүүцэв. Түүнийг батласнаар шажин шүтлэгийг тэвчихгүй хэрэг явдал гаарч мэднэ гэж тус зөвлөлийн удирдагчид үзэж байна.

Оросын лалын шажинтнууд ч дээрх киног эсэргүцэж байгаагаа илэрхийлэв. Даваа гаригт Оросын сенатч Руслан Гатаров киноны үг чанарыг шалгахыг Ерөнхий прокурорын газраас шаардав. Оросын зарим бус нутагт хэрэглэгчид мөн кино үзэх аргагуй болсон. Лалын шажинг үзэн ядахтай тэмцэх хэрэгтэй гэж Казанийн холбооны их сургуулийн профессор Ренат Беккин хэлээд: « Оросын лалын шажинтнууд олон нийтийн саналд нөлөөлэх соёлч боловсон хөшүүргийг бий болгох дээр ажиллах ёстой. Эрт орой нэгэн цагт лалыг үзэн ядах узлийг еврейг үзэн ядахтай адил хууль бус узэгдэл эхэмээн үзнэ. Олон улсын байгууллагууд эл асуудлыг хэлэлцэж, тодорхой баримт бичгуудийг батласан» гэв.

«Хезболла»шийт булгийн удирдагч шейх Хасан Насрулла дэлхийн шажинд халдахыг хориглох НҮБ-ын тогтоолыг батлахыг шаардав. Тэрээр сүүлийн дөрвөн жилд анх удаа Бейрутийн гудамжид гарч, америкийн эсрэг цуглаанд оролцов. Түүний хэлснээр « Гэмгүй лалын шажинтнууд» кино 1969 онд Иерусалимд Аль-Акса лалын сумийг галдан шатаасан гэмт хэрэг буюу Салман Рушдийн « шулмасын шүлгээс» илуу аюултай байна.

«Гэмгүй лалын шажинтнууд» киноны тойрны хэнээрхэл дэлхийн гол нэгэн шажинг зохих ёсоор хүндэтгэхгүй байгаа этгээдүүдийн ажиллагааг намжааж мэднэ гэж бодсон. Гэвч үнэн хэрэг дээр ийн ур дүнд хүрээгүй. Тэр ч байтугай Франц дургуйцлийг гаарулсан шинэ голомт болов. 9-р сарын 19-нд францын Charlie Hebdo хошин сэтгүүлд зөнч Мухаммедын шог зураг нийтлэжээ. Францын эрх баригчид лалын шажинт орнудад суудаг иргэдийнхээ абюулгуй байдлыг бодож, сургууль, дипломат төлөөлөгчдийн газар, соёлын төвүүдээ нэг өдрөөр хаав. Харин Францад бугд чөлөөтэй хэвлэн нийтлэх, үг хэлэх эрхийг баталгаатай болгосон юм. Шог зурагт дүргүйцэгчид шүүхэнд хандах ёстой гэж Францын ерөнхий сайд Жан-Марк Эро мэдэгджээ.

Лалын дахинд эрс дүргүйцэл төрүүлсэн кино зохиогч яасан бэ? Яасан нь тодорхой биш байна. Төрөл төрөгсэд нь Калифорнид гэр орноо орхиж авсан тухай л мэдээлжээ. Тэд урьд алга болсон өрхийн тэргүүлэгчтэй нэгдэхээр явсан гэж албан ёсоор тайлбарлав. Лалын шажинтнууд төдийгүй тус кино зохиоход оролцсон хүмүүс ч түүнд дүргүйцэж байна. Продюсер жинхэнэ зорилгоо мэдээлэлгүй биднийг төрөгдүүлсэн гэж тэд мэдэгджээ.