Зүүн Хятадын тэнгис дэх аралуудын эргэн тойрны асуудлаар хийх хэлэцээрээ сэргээх санал Хятад улс Япон улсад тавилаа. Урьд нь иймэрхүү саналыг Япон улс тавьж байсан юм. Газар нутгийн маргааныг түр хугацаагаар хойшлуулж, харилцаагаа цаашид хурцатгахгүй байхаар талууд шийдсэн бололтой.

«Зогс» гэсэн команд өгсөн бололтой, гэхдээ буцаад гэсэн үг биш бололтой. Хятадад японы эсрэг үймээн самуун зогсож, бие биенээ дийлэх гэсэн үг яриа цөөрлөө. Таван арлаас гуравыг нь хувь хүнээс худалдаж авах санаанаасаа Япон улс татгалзаагүй л байна. Одоо энэ арал Япон улсад харьялагдаж байгаа ч гэсэн тус арлууд Хятад улсад харьялагдаж байгаа гэдэгтэй маргах юм байхгүй гэж Бээжин үзсээр байна. Болох гэж буй хэлэлцээр дээр энэ асуудлаар ярилцахгүй гэж үзэж байна. Ийм нөхцөлд ямар нэгэн зүйл тохиролцож чадна гэж уу? Болгоомжтой өөдрөг үзэлтэн, Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Яков Бергер энэ асуудлаар ийм бодолтой байна: «Энд японы тал тодорхой буулт хийх байх гэж бодож байна. Байдал оргилдоо хүрсэн. Энэ арлын харьялалын тухай тэмцэлдээ хууль бус арга хэрэглэхгүй байхыг хятадын төр засаг ард иргэддээ уриалаад байна. Эсэргүүцлийн хөдөлгөөн жаахан намдаж байна. Ийм учраас талууд хэлэцээрийн ширээнд эргэн сууж ямар нэгэн байдлаар энэ асуудлыг шийдэх л байх. Хоёр тал хоюулаа энэ асуудлаас болж худалдааны дайнд тэр тусмаа байлдааны байдалд орохыг хүсэхгүй байгаа» гэж тэр ярила.

«Даяарчлалын бодлого дахь ОУ» сэтгүүлийн ерөнхий редактор, улс төр судлаач Федор Лукьянов эвлэрэл муу ч гэсэн хэруулээс дээр гэж тэр үзэж байна: «Ямарч байсан дайн эхлэхгүй, учир нь Япон, Хятад улсууд маш их харилцан хамааралтай болсон тул нэгдүгээрт, дайн эдийн засгийн асар их алдагдалд оруулна гэдгийг хоёр тал сайн ойлгож байгаа. Хоёрдугаарт, хятад цэргийн сүр хүчээ шууд үзүүлхийг хүсвэл энэ нь АНУ-ын хувьд аманд орсон шар тос болно. Хятадыг ямар нэг аргаар байлдаанд татан оруулж чадах юм бол хятадын ирээдүйгээс айж байгаа бүхэнд мөрөөдлөө биелүүлэх сайхан шалтаг болно. Өнөөгийн энэ байдалд хятад өдеен хатгалагад автвал шийдвэртэй цохилт хүлээх болно. Тэд цэрэг дайны замаар юу ч олж авч чадахгүй. Ингэснээр тэд өөрсдөөсөө бүхнийг холдуулж, бүхнийг айлгах болно. Хятадууд үүнийг сайн ойлгож байгаа ба энэ замаар явахгүй» гэж тэр ярилаа.

Энэ арлуудаас болож үүссэн маргаанаас болж асар их алдагдалд орсон нь өнөөдөр харагдаж байна. Хятадад ажиллаж байсан японы авто машины болон электроникийн аврага үйлдвэрүүд үйл ажиллагаагаа зогсоосон ба зарим нэгийг нь тонон дээрэмдсэн байна. Мөн японы ресторан, дэлгүүрүүдийг дээрэмдэн галдан шатаасан байна. Япон руу аялдаг жуулчдийн тоо эрс цөөрсөн буюу бүрмөсөн зогссоноос болж хятад асар их алдагдалд орж байна. Жуулчид тээвэрлэдэг онгоцууд нисэхгүй буюу бараг хоосон шахуу нисэж байна. Бээжингийн хэвлэлийн газруудад японы тухай ном хэвлэхийг хориглосон байна. Үүнтэй холбогдуулан шинжээч Яков Бергер хэлэхдээ: «Хоёр талын алдагдал үнэхээр их юм. Ялангуяа Япон улсын хувьд энэ нь маш эмзэг зүйл юм. Японы атомын эрчим хүчийг аюулт цунами сүйтгэсэн, даяарчлалын хамарсан эдийн засгийн хямралын дараа Япон улсын эдийн засаг сэргэж чадаагүй байгаа билээ. Япон улсын хувьд Хятад улс бол хамгийн анхны, хамгийн гол худалдааны түнш юм. Одоо Япон улсын хувьд хятад АНУ-аас ч илүү түнш болоод байгаа билээ. Хятадын зах зээл бол дэлхийн хамгийн том, хамгийн багтаамжтай нь юм. Ийм учраас японы бизнесменүүд хятадын зах зээлийг алдахыг огтхон ч хүсэхгүй байна. Мөн Хятадын хувьд Япон ч бас амин чухал юм. Худалдааны болон хөрөнгө оруулалтын харилцаагаа тасалвал хятадын экспортын боломжид бас том цохилт болох билээ. Хэрвээ ийм байдалд хүрвэл олон үйлдвэрийн газрууд хаагдаж, БНХАУ-ын олон олон мужуудад ажилгүйдэл гэрлийн хурдуур өсөх болно» гэж хэлсэн.

АНУ-ын БХЯ-ны сайд Леон Панетта Япон, Хятад улсуудад ажлын айлчлал хийх үеэр энэ арлуудаас болж үүссэн Хятад, Японы сөргөлдөөн дээд цэгтээ хүрч байлаа. Японтай байгуулсан аюулгүй байдлын гэрээний хүрээнд маргаантай арлууд багтаж байгаа гэж АНУ мэдэгдсэн нь газар нутгийн маргааны гал дээр тос нэмлээ. Маргалдаж буй хоёр талын алины нь ч талд Вашигтон орохгүй гэсэн үгийг хятадууд Пентагоны тэргүүнээр хэлүүлж чадлаа. Хэрвээ Хятад улс Сенкаку буюу Дяоюйдао арал руу дайрсан тохиолдолд АНУ үндэсний аюулгүй байдалд нь халдан довтлож байна гэж үзэхгүй гэсэн үг биш юм. Хоёр талын маргаантай асуудалд АНУ оролцохгүй гэсэн нь маргаантай бүсэд хятад, япон хоёр дураараа дургина гэсэн үг хараахан биш бололтой.