Оросын аж үйлдвэрийн анхны биохийн станцыг Белгородын мужид нээжээ. Тус станц жилд 19,6 сая киловатт цагийн цахилгаан ба 18,2 мянган гектокалорийн илчит энерги үйлдвэрлэх тухай ИТАР–ТАСС мэдээлэв. «АльтЭнерго» компани энэ үйлдвэрийг барьжээ. «Оросын энергийн агентлагийн «дэд дарга Владимир Басковын хэлснээр «мөн станцыг нээсэн явдал оросын биэнергийн салбарыг хөгжүүлэх эхлэл болсон юм». Орост мал аж ахуйн олон зуун сая тонн хаягдлыг ахин боловсруулахын тулд биохийн 20 мянган цогцолбор барих хэрэгтэй. Ийн станц цахилгаан, илчит энерги үйлдвэрлэхээс гадна мал аж ахуйн хаягдлыг ашиглаж, агаарт хаях хүлэмжийн хий гэгчийг багасгаж, экологийн цэвэр бордоо болон ажлын шинэ шинэ орон тоог бий болгох асудлыг шийдвэрлэхэд туслана.