Энэ удаа Сирид хийж байгаа дайныг Иран өөрий нь дайн хэмээн үзэж байна гэж Ираны армийн генерал жанжин штабын дарга Сайед Хасан Фирузабади мэдэгдснээс араб дундын «Аль-Арабийя» телевизийн суваг иш татав. Фирузабадийн мөн мэдэгдэл Сирийн ерөнхийлөгч Башар Асадын хэлснийг батлав. Сирид болж байгаа хэрэг явдал Дамаскад төдийгүй бүс нутаг дахь сирийн ойрын холбоотон-Иран ба «Хезболлад» аюул учруулж байна гэж энэ долоо хоногт Асад Ираны ГХЯ-ны тэргүүн Али Абар Селехийг хүлээн авч уулзах үеэрээ мэдэгдсэн билээ.