БНХАУ-ын ГХЯ-ны тэргүүн Ян Зэчи энэ сарын 25-29-нд хуралдах НҮБ-ын ЕА-ейн 67-р чуулганы нийт улс төрийн санал шүүмжлэлд оролцоно. Өнөөдөр БНХАУ-ын ГХЯ-аас тараасан албан ёсны мэдэгдэлд энэ тухай өгүүлжээ. Ян Зечи НҮБ-ын ЕА-д дэлхийн улс төрийн байдал болон олон улсын ба бүс нутгийн чухал чухал асуудлаар Хятад улсын байр суурийг тодорхойлох юм. Түүнээс гадна дипломат ажилтан Хятад улсаас энх тайвныг сахин хамгаалах, бүх нийтийн хөгжлийг урагш ахиулах, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар ямар үйл ажиллагаа явуулж байгааг хөндөн өгүүлэх юм.