«ОДХ» радио нэрд гарсан рок-хөгжимчин, «Кино» чуулгын удирдагч Виктор Цойд зориулсан хөгжмийн нэвтрүүлгээ сонсогчдынхоо анхааралд толилуулж байна.Ази хүний дур төрх, хар цамц, гитар, бидуун дуу хоолой нь дуучны тахин шүтэгчдийн зүрх сэтгэлд хоногшин үлдсэн. Виктор Цой 1990 оны 8-р сард амь үрэгджээ.Виктор Цой «Кино» чуулгатайгаа хамт «Нар гэсэн од» дууг дуулна.

Энэ онд Виктор Цой 50 хүрэх байсан. Викторын эцэг Казахстан гаралтай солонгос хүн юм. Орос эх нь Ленинградэд (одоогийн Санкт-Петербург) төрж өсч амьдарч байв. Хөгжимчин бас энэ хотолд төржээ. Виктор Цой багаасаа зураг зурах дуртай байв. Иймээс эцэг эх нь түүнийг зургийн сургуульд оруулжээ. Цой Москвад анх удаа очингуут нэрд гарсан Третьяковын зургийн музейд очсон байна. Хожим 1988 онд Нью Йоркод Виктор Цойн зурсан 10 зургийг орчин цагийн зураачдын үзэсгэлэнд дэлгэн тавьжээ. Виктор уран зураг, хөгжимд насаараа дуртай байсан.80-д онд Ленинградэд сайн дурын уран сайханчдын олон арван чуулга бий болсон. Гэвч чухам Виктор Цой нэрд гарсан рок-хамтлагийг зохион байгуулж үе үеийн нэг ёсны шүтээн болсон юм.

Виктор Цой «Зуу», «Асса» кинонуудад тоглож нэр алдартай болов. «Зуу» киноны Виктор Цойн тоглосон баатар мансуруулах бодисын наймаачдад дайн зарлав. Цой өрөө шийдэмгий зоригтой хүн байсан юм. «Асса» кино зохиосон нэрт найруулагч Сергей Соловьёв өөрчлөн байгуулалтын эмх замбараагүй байдлыг дүрсэн харуулахыг хичээсэн байна. Виктор Цой киноны гол биш дурд тоглов. Цой «Бид өөрчлөлт, өөрчлөлтийг л хүлээж байна» гэж дуулах үеэр маш олон залуу хүмүүс нижигнэтэл алга ташиж байв. Киноны шувтаргаар удтал хүлээсэн сайн саяхан үйл явдал ойртож байгааг үзэгчид мэдрэсэн байна. Виктор Цой «Кино» чуулгатай хамт «Бид өөрчлөлт гарахыг хүлээж байна» дууг дуулна.

Виктор Цойг зөвлөлт эрний сүүлчийн романтик хөгжимчин, үе үеийн шүтээн гэдэг. Цой амь үрэгдсэн явдал түүний тахин шүтэгчдийн төдийгүй өөр маш олон хүний зүрх сэтгэлийг түгшүүлж зовоосон юм. 1990 онд Виктор Цой амь үрэгдсний дараагаар хэн нэгэн Москвад Эртний Арбат гудамжны ханан дээр «Өнөөдөр Виктор Цой амь үрэгдсэн байна» гэж бичжээ. «Цой эсэн мэнд байна» гэж өөр нэгэн хүн нэмж бичжээ. Үнэхээр Виктор Цой олонд түгсэн дунуудаараа амьд хэвээр байна. Виктор Цой «Биднийг харсаар байтал …» дуугаа дуулна.