«Гэмгүй лалын шашинтнууд» богино хэмжээт киноноос болж өрнэсэн АНУ-ын эсрэг жагсаалууд дэлхий даяар үргэлжилж байна. Пакистанд цагдаагийн хүчин зэвсэг арга буюу хэрэглэв. Тус орны томоохон хотуудад гар утасны холбоо тасрав. Индонезид Жакартад суугаа АНУ-ын ЭСЯ болон бусад хотод америкийн төлөөлөгчдийн газрыг хаажээ. Өчигдөр Тунисын эрх баригчид бүх жагсаалыг хориглов. Оросын лалын шашинтнуудын удирдагчид сүсэгтнүүдэд хандан өдөөн хатгалгад автахгүй байхыг уриалав. «ОДХ» радиогийн сурвалжлагчид москвагийн лалын нэгэн сумд мөргөл үйлдэхээр ирсэн хүнтэй ярилцаж, шуугиан дэгдээсэн киноны талаар санал бодлы нь сонирхов.

«Гэмгүй лалын шашинтнууд» киноны тойрны шуугиан, тэмцэл дэлхийд бүр хоёр долоо хоног үргэлжиж намжихгүй байна. Энэ киног үзүүлсний улмаас хэдэн арван хүн амь үрэгдэж, олон зуун хүн шархдаж бэртэв.

Лалын шажинт орнуудад олон мянган хүний жагсаал үргэлжилж байна. Ийн цуглаан жагсаал Европт ч хийж байна. Харин Оросын лалын шашинтнууд тэсвэр тэвчээртэй байна. Интернетээр киног идэвхтэй хэлэлцэж, киног зохиогчдыг зэмлэж байна. Гэвч хилэгнэн зэвүүцсэн хүмүүс гудамжуудад гараагүй. «Ийн хэрэг явдал лалын шажинтнудыг бүтээн байгуулах үйл ажиллагаанаас холдуулж зайлуулах зорилготой» гэж Оросын муфтийн зөвлөл мэдэгдэв. Москвагийн лалын сүсэгтнүүд хэрэг явдалд нэлээд тайван хандаж байгаад «ОДХ» радиогийн сурвалжлагчид үнэмшив.

Энэ нь лалын төдийгүй христосын шашинтнуудыг басамжласан кино хэмээн зарим сүсэгтэн үзэж, зэвүүцэж байна. Гэвч энэ нь түйвэн бусниулах ажиллагаа явуулах шалтаг болох ёсгүй гэж Рашид хэлээд: «Бид нэг улсад сууж байгаа болохоор нэгдэн нягтрах ёстой. Христосын шашинтнуудтай муудалцах шалтгаан алга. Бид нэг улсад сууж, нэг л хууль ёсыг даган мөрдэж байна. Ийн кино зохиох нь төр улсаа дайран дайсагнасан хэрэг болно» гэв.

Оросын олон лалын шашинтан оршин суудаг бүс нутгуудын прокурорын байгууллагууд өдөөн хатгасан киног байрлуулсан сайтыг хаахыг интернет-провайдероос шаардаж байна. Энэ нь зев арга хэмжээ гэж сүсэгтнүүд үзэж байна. Хижээл насны лалын сүсэгтэн Мустафа хэлэхдээ: «Мэдээжээр ийн сайтыг хаах хэрэгтэй. Иисус, Мухаммед зэрэг шүтээнд гар хүрч болохгүй. Жишээ нь лалын дахинд зөнч Мухаммедыг «ижилгүй» гэсэн» гэв.

Лалын шашинтнууд Москвад суугаа АНУ-ын ЭСЯ-нд очиж тус улсын далбааг шатаах гээгүй. Эсэргүүцлийн цуглаан жагсаал мөн кинонд анхаарлыг их татахад нөлөөлж байна гэж зарим сүсэгтэн үзсэн. Лалын шажин дайнч түрэмгий шинж чанартай мэтээр харуулж байна. Энэ нь үнэн бодит байдалд огт нийцэхгүй байна.