Америкийн Калифорни муж улсын олон зуун оршин суугч «Индевор» олон удаа ашиглах сансрын хөлгийн салах ёслолын нислэгийг ажиглав. Урьд 19 нислэг хийсэн сансрын хөлгийг пүрэв гаригт АНУ-ын Нисэх хүчний Эдвардс баазад хургэв. Дараа нь түүнийг Калифорнийн сансрын төвийн музейд байрлуулна. Өчигдөр шинэчлэсэн «Боинг-747» 500 метр өндөрт мужийн хотуудын дээгүүр салах ёслолын нислэг хийлээ. Гол үйл явдал 10-р сарын 12-нд Лос-Анжелест болно. Мөн өдөр «Индевор» хотын гудамжуудаар бараг 20 км замыг туулаад Калифорнийн сансрын төвд хүрэх юм. «Индевор» анхны нислэгээ 1992 оны 5-р сард хийжээ. Олон удаа ашиглах сансрын хөлгийн багийн гишүүд удаа дараа амжилт гаргав. «Хаббл» дуран авайг засварласан нь ийн нэгэн амжилт боллоо.