Сирийн аюулгүй байдлын хүчин сөрөг Үндэсний зохицуулах хорооны гурван гишүүнийг саатуулсан тухай «Интерфакс» агентлаг байгууллагын веб-сайтад нийтлүүлсэн мэдэгдлийг үндслэн мэдээллээ. Тус байгууллагын олон улсын харилцааны хэлтсийн эрхлэгч Абдельазиз аль-Хар, гүйцэтгэх хорооны гишүүн Ийяс Айяш нар тэдний дотор байгааг агентлаг тэмдэглэв. Хорооны гишүүдийг Хятадаас буцаж ирсний нь дараа Дамаскын нисэх онгоцны буудалд саатуулжээ. Аюулгүй байлын албаны ажилтнууд тэднийг Үндэсний зохицуулах хророоны бас нэг гишүүн Махер Тахан байсан машинд суулгав. Хятадад сөрөг хүчний төлөөлөгчид ГХ-ийн сайд Ян Зечитэй уулзсан гэж мэдэгдэлд өгүүлжээ. Сөрөг хучний төлөөлөгчид Дамаскын нисэх онгоцны буудалд паспортоо шалгуулсны дараа Үндэсний зохицуулах хороотой холбоогүй болжээ. Үндэсний зохицуулах хорооноос мэдэгдэл хийж, саатуулсан гишүүдий нь нэн даруй суллахыг Сирийн эрх баригчдаас шаардсан байна. Сирийн аюулгүй байдлын хүчин хорооны өөр таван гишүүнийг саатуулсан тухай энэ долоо хоногт Үндэсний зохицулах хороо мэдээлсэн билээ. Тус хорооны санаачилгаар «Сирийг аврахын төлөө» сөрөг бүлгүүдийн бага хурлыг 9-р сарын 23-нд зарлан хуралдуулахаар төлөвлөжээ.