Европт янз бүрийн шашин шүтлэгтэй хүмүүс «Гэмгүй лалын шажинтнууд» лалын эсрэг киног эсэргүүцэн нэгдэв. Норвегид Осло хотын засаг дарга шуугиан дэгдээсэн киног эсэргүүцсэн жагсаалыг тэргүүлэв. Тэмцэл хөдөлгөөн Латин Америкт ч өрнэв. Бразилийн Сан-Пауло хотод лалын ба католик шажны зүтгэлтнүүд гар барилцан эсэргүүцлийн жагсаалд оролцов. Лалын ба христын шашинтнуудын хооронд яс хаяхын тулд ийн киног зохиосон гэж жагсаалд оролцсон Хасан Гариб үзэж байна. Ливид «Гэмгүй лалын шашинтнууд» киног эсэргүүцсэн жагсаал гэнэт АНУ-ын элчин сайд ба дипломат төлөөлөгчдийн газрын гурван ажилтныг хөнөөсэн лалын зэвсэгт этгээдүүдийн эсрэг сурт жагсаал болж хувирав. Тухайлбал Бенгазид жагсагчид лалын зэвсэгт хоёр бүлгийн баазыг дайран устгаж, тулаанчдын хэргийг шүүхэнд шилжүүлэхийг засгийн газраас шаардав.