Дэлбэрэгч бодисноос алмааз гаргаж авсныхаа төлөө Челябинск хотын инженер Игорь Петров дэлхийн Шнобелевийн шагнал хүртлээ. Орос улсаас гаралтай Руслан Кречетников «цалигуулах онолоор» бас шагнал хүртсэн байна.

Физикийн салбар дахь хамгийн эргэлзээтэй бүтээлээр Руслан Кречетников болон түүний америк нөхөр Ханс Майер нар 2012 онд шагнал хүртсэн юм. Гартаа аягатай кофе барьсан хүн долоогоос арав даь алхамын хооронд кофегоо цалигуулж эхэлдэг байна. «Цалигуулах онолын» үндсэн дээр Игорь Петровын хийсэн нээлт бол учир утгагүй зүйл биш гэж эрдэм шинжилгээний интернет- порталын редактор Юлия Рудый үзэж байна: «Хэрэггүй болсон дэлбэрэх бодисоос алмааз гаргаж авах түүний нээлт бол шагнал хүртсэн хүн үнэхээр бахархах юмтай байхын үлгэр жишээ юм. Нэг талаас нь хархад утга учиргүй зүйл ч юм шиг, нөгөө талаас нь харах юм бол маш сонирхолтой зүйл юм. Энэ чинь бас л ололт амжилт шүү дээ» гэж тэр ярилаа.

Шнобелевийн шагнал хүртсэн утга учиргүй шинэ бүтээл ч хэн нэгэнд ашигтай л байдаг шүү дээ. Жишээ нь, үнэртэй ус нэвт шингэсэн даавуугаар хийсэн хувцас, гайхалтай ногоо хэрчэгч, хармааны радио дамжуулагч зэргийг 90-ээд онд л бодож олсон шүү дээ. Тэгээд ч шинжлэх ухаан дахь хошигнол тэр болгон дэмий зүйл байдаггүй гэдэгт сэтгүүлч Владимир Касютин итгэлтэй байна.

Шнобелевын шагналын түүхэнд шог хошин шинэ бүтээлүүдийг жинхэнэ утгаар нь хүлээж авч байсан юм. Эхлээд харахад шал дэмий юм шиг өөрсдийхөө нээлтүүдээрээ эдгээр хүмүүс хүн төрлөхтний хөгжилд зохих нөлөөгөө үзүүлсээр ирсэн билээ. Энэ бол инээдтэй ч зүйл биш, утга учиргүй ч зүйл биш юм. Энэ бол дахин дахин бодож үзэхийг шаардсан оюун санааны чөлөөт нислэг юм. Энэ шагналд агуу их утга учир байгаа билээ. Хошигнох мэдрэмж гэдэг бол үнэхээр сүрхий зүйл юм. Хошигнох мэдрэмж байнаа гэдэг соёл иргэншил ч, ардчилал ч хэвийн байгаагийн илрэл юм.

Дэлбэрэх бодисоос алмааз гаргаж авах энэ нээлт ойрын ирээдүйд дэлхийн Нобелийн шагналд нэр дэвшинэ гэж «ОДХ» радиогийн хоёр шинжээч үзэж байна. Энэ шагналыг Андрей Сахаров устөрөгчийн бөмбөг бүтээж авч байсан юм чинь түүний эх орон нэгт эрдэмтэн зэр зэвсгийг устгаж алмааз гаргах бүтээлээрээ яагаад авч болохгүй гэж…

Тэр тусмаа «шнобелевкийн» шагналтнууд дэлхийн шинжлэх ухааны хамгийн нэр хүндтэй шагналыг хүртэж байсныг түүх мэднээ. Жишээ нь, зөвлөлтийн физикч одоогийн Норвегийн иргэн Анрей Геймтэй ийм явдал тохиолдсон юм. Тэрээр 2000 онд соронзонгийн тусламжтайгаар мэлхийг агаарт хөөргөж бүх эрдэмтэдийн нийгэмлэгийн хөх инээдийг хүргэж байсан билээ. Харин 10 жилийн дараа оросын иргэн Константин Новосёловын хамт нүүрстөрөгчийн хамгийн хөнгөн, бат бөх нэгдэл болох графенийг зохион бүтээсэн билээ.