Эквадор WikiLeaks сайтыг үндэслэн байгуулсан Жулиан Ассанжийг өөрий нь дипломат хамгаалалттайгаар Шведэд шилжүүлэхийг санаачлав. Эквадорын ГХ-ийн сайд Рикардо Патиньо мухардмал байдлаас гарах замыг санал болгожээ. Ассанж Лондонд суугаа Эквадорын ЭСЯ-нд бүр хэдэн сар байж, эндээс гарах аргагүй болсон. Үүний өмнө Британийн шүүх түүнийг Шведэд шилжүүлж өгөх шийдвэр гаргасан юм. Гэвч Ассанж Лондонд суугаа Эквадорын ЭСЯ-д шилжиж, улс төрийн шалтаанаар хоргодох эрх эдлэв. Өөрийг нь Шведэд шилжүүлвэл гуравдахь улсад хүлээлгэн шилжүүлж болзошгүй гэж Ассанж болгоомжилж байна. АНУ-д түүнийг америкийн дипломат ажилтнуудын захидал харилцааг нийтлүүлсэнтэй холбогдуулан шийтгэж мэднэ.