Japan Airlines Co нисэх онгоцны компани Япон Хятадын хооронд өдөр дутам хийх нислэгийн тоог тур цөөрүүлэх тухай зарлан мэдээлэв. Компани эдгээр нислэгийг 10-р сарын 10-аас 27 хүртэл долооноос дерев хүртэл багасгана. Энэ чиглэлээр нисэх онгоцны билетийн эрэлт нэлээд буурсан учир ийн шийдвэр гаргсан тухай NHK телевизийн сувгаар мэдээллээ. Японы эсрэг тэмцэл хөдөлгөөнөөс болж энэ сарын сүүлийн өдрүүдээс 11-р сарын дундуур хүртэл Japan Airlines компанийн онгоцоор нисэх 12 мянга орчим билетийг буцаагаад байна. Японы эсрэг тэмцэл хөдөлгөөн хятадын бараг 100 хотод өрнэсэн учир эдгээр хоёр улсад харилцан хийх аялалын эрэлт нэлээд буурсныг хятадын ба японы аялал жуулчлалын компаниуд тэмдэглэв. Япон Сенкаку (Дяоюйдао) арлуудын нэг хэсгийг улсын мэдэлд хурааснаас хойш эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөн Хятад даяар өрнэв. Эдгээр арал хятадынх гэж БНХАУ үзэж байна.