Өчигдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун, Арабын улсуудын холбооны тэргүүн Набиль Аль-Араби нар уулзаж, Сирид гарсан мөргөлдөөнийг зохицуулах асуудлыг авч үзэж хэлэлцэв. НҮБ-ын ЕА-ейн хэвлэлийн албанаас мэдээлснээр эдгээр хоёр байгууллагын удирдагчид Дамаскад олон улсын хэмжээнд явуулах шинэ үйл ажиллагааг бэлтгэж байна. Сири улс төрийн мухардмал байдалд орсон хийгээд энд хүмүүнлэгийн хямрал хурцдаж, хүний эрхийг зөрчих тохиолдол гаарсныг тэд хүлээв. Удахгүй НҮБ, Арабын улсудын холбооны Сирийн асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлэгч Лахдар Брахими Сирийн эрх баригчид ба сөрөг хүчний төлөөлэгчидтэй хийсэн хэлэлцээнийхээ үр дүнг НҮБ-д мэдээлэх ёстой. Тэрээр байдлыг зохицуулах шинэ төлөвлөгөөг санаачилж болзошгүй гэж РИА Новости агентлаг тэмдэглэв. Палестины асуудал сэтгэл түгшүүлж байна гэж Бан Ги Мун, Аль-Араби нар тэмдэглэв. Израиль улстай хийж буй хэлэлцээнд зохих ахиц дэвшил гараагүй хийгээд Палестины эдийн засгийн хөгжил доройтсныг тэд онцлов. Түүнчлэн Бан Ги Мун, Аль-Араби нар зөнч Мухаммедыг дорожлосон кино интернетээр үзүүлсэнтэй холбогдон арабын орнуудад газар авсан эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөний асуудлыг хэлэлцэв. НҮБ-ын хэвлэлийн албаны уламжласнаар энэ нь өдөөн хатгасан хариуцлаггүй дурс бичлэг хэмээн НҮБ, Арабын улсуудын холбооны удирдагчид үзэж, түүнийг болон хүч хэрэглэх ажиллагааг буруушаав.